
Энэтхэг улсын баруун хэсгийн Бенгал мужид "Nipah" вирус дэгдсэнтнэй холбогдуулан албаныхан одоогоор 5 тохиолдлыг батлаад байна. Улмаар ойрын хавьталд орсон 100 орчим хүнийг гэрт тусгаарлан, дэгдэлтийг даруй хязгаарлах арга хэмжээ авч байгаа аж. Тэгвэл бид та бүхэнд уг халдварын талаар мэдэх ёстой зүйлсийг хүргэж байна.
Зоонозын вирус бөгөөд ихэвчлэн сарьсан багваахай, гахай зэрэг амьтнаас хүнд дамждаг.
Халдвар авсан хүмүүст халуурах, ханиалгах, амьсгалын хүндрэл, тархины үрэвсэл (энцефалит) илэрч болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр нас баралт 40-75 хувь хүрч болох өндөр аюултай вирус юм.
Ковид‑19 вирустай харьцуулахад халдварлах чадвар багатай, зөвхөн ойр харилцаанд халдварладаг тул дэлхий даяар цар тахал шиг тархах боломж багатай.
Сарьсан багваахайн шүлс, ялгадасаар бохирдсон жимс, шүүс хэрэглэх
Хүнээс хүнд (ялангуяа асаргаа хийх үед)
Nipah virus (NiV) нь маш аюултай, халдварт өвчин үүсгэдэг вирус бөгөөд анх 1998–1999 онд Малайзад илэрсэн. Энэ вирус нь Paramyxoviridae овогт хамаарна. Мэргэжилтнүүд Nipah вирусийг аюултай, хяналт шаардсан халдварт өвчин гэж тодорхойлж байгаа бөгөөд иргэдийг хоорондын зай барих, гараа угаах, халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг анхааруулж байна.
Уг тахал нь Бангладеш, Энэтхэг, Малайз, Өмнөд Азийн орнуудаар ихэвчлэн тохиолддог. Одоогоор үүнийг эмчлэх тусгай эмчилгээ, батлагдсан вакцин байхгүй. Зөвхөн шинж тэмдгийн дагуу дэмжих эмчилгээ хийнэ. Тиймээс урьдчилан сэргийлэлт хамгийн чухал байдаг ажээ.
Шинж тэмдгүүд:
Эхэн үедээ:
• Халуурах
• Толгой өвдөх
• Булчин өвдөх
• Хоолой өвдөх, бөөлжих
Хүндэрсэн үедээ:
• Ухаан самуурах
• Таталт өгөх
• Тархины үрэвсэл (энцефалит)
• Комд орох
Урьдчилан сэргийлэх
• Түүхий жимсний шүүс (ялангуяа дал модны) уухгүй байх
• Сарьсан багваахай, өвчтэй амьтантай хүрэлцэхээс зайлсхийх
• Өвчтэй хүнийг асрахдаа хамгаалах хэрэгсэл хэрэглэх
• Жимсийг сайтар угааж, хальсалж хэрэглэх
Л.Баяр



















































