Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ

2026-1-27
0
ЖИРГЭХ

Ардчиллын төлөөх намууд тусдаа байхдаа 1992-1996 оны хооронд, АН-ыг байгуулснаас хойш 2012-2016 оны хооронд, түүхэндээ хоёр удаа УИХ-ын сонгуульд ялж, засгийн эрхийг барьж байв. Ер нь, “…АН яагаад ялдаггүй вэ” гэдгийг улстөрчид, судлаачид янз бүрээр тайлбарладаг.

Дийлэнх нь “…АН-ын нэг онцлог бол фракцуудынх нь үл ойлголцол намаа задарч бутартал халуурдаг. Энэ нь, АН байгуулагдахдаа олон намаас бүрдсэнтэй холбоотой” гэдэг. АН яахын аргагүй олон фракцаас бүрддэг. УИХ-ын 2016 оны сонгуулийн ялагдлаас хойшх үл ойлголцол нь хэдэн жилийн турш үргэлжилж, туйлдаа хүрсэн.

Улмаар, 2021-2023 оны хооронд албан ёсоор намын даргагүй, тамгагүй, албан бусаар намын хоёр дарга, хоёр тамгатай болж байв. Үүгээрээ, энэ нам ялалтын амттай, ялагдлын гашууныг мэдэхийн дээдээр мэднэ. Тэр утгаараа, АН-ын хувьд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгууль маш чухал юм. Гэхдээ, эдгээр сонгуульд ялах цикль нь ч таарч, тийм улс төрийн боломж ч тохиогоод байна. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэл маш том хариуцлага үүрсэн. Гэвч, дотоод эв зүйгээ олж, улс төр хийх дээр өнөөдөр ч баахан тааруу хэвээр л байгаа бололтой. Сүүлд, АН-ын дэргэдэх Бодлогын судалгааны хүрээлэнгийн удирдлага, бүтцийг томилгооны араас нэлээд хэл ам болж байгаа харагдав.

Уг нь, 2023 онд Лу.Гантөмөр албан ёсоор АН-ын дарга болж, тархай бутархай явсан тус намынхан нийлж авсан. Намын даргын албан тушаалыг О.Цогтгэрэл 2025 оны намар авч, сая 2026 он гараад Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Мөн, түүнтэй хамт намынх нь Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэж авсан. Түүгээр АН бүхэлдээ ротац хийх болж байгаа юм. Үндсэндээ, намын даргаас бусад албан тушаал, намын нэгжүүд бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөнө. Түүнчлэн, шинэ Үндсэн дүрмээрээ “…АН-ын гишүүн хэн байх ёстой вэ” гэдэг хатуу болзол шалгуурууд тавьсан байна. Ер нь олон том гэж болохоор өөрчлөлтүүд оржээ. АН-ын дарга О.Цогтгэрэл Улсын дээд шүүх бүртгэл хийсний дараа хэвлэлийн бага хурал хийж “…АН дотоод зохион байгуулалтаа өөрчлөхөөр бэлтгэлээ хангасан” хэмээн мэдэгдсэн. Хуваарийн дагуу энэ хаваржин зунжин өөрчлөлт хийх юм байна.

Харин үүнд нь АН-ын гишүүд бэлэн үү. Ингэж асуухаар үйл явдал АН-ын дотоодод үүсжээ. “…Хэдийгээр АН-ын Үндсэн дүрэм сайтар боловсруулагдаж баталгаажиж байгаа ч зарим гол шийдвэрүүд түүний нөлөөгүйгээр гарах магадлалтай” хэмээн тус намынхан ярьж байна. Тодруулбал, хариугүй тулаад ирсэн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ. Намын гол бодлого, зангилаа дээр суух генсекийн албан тушаал хэнд очих вэ.

За тэгээд, Улс төрийн зөвлөл, ҮБХ, аймаг, нийслэлийн намын хороо, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага гээд бүтцийн бүхий л байгууллагынхаа томилгоо руу анзаараад эхэлжээ. Дахиад л өнөөх фракц бүлгээрээ энд тэнд хурал уулзалт хийгээд эхэлсэн байна. АН-ынхны тухайд хамгийн эхэнд “…Генсек хэн байх вэ” гэдэг дээр ихэд анхаарч байгаа аж. Яагаад гэвэл, АН-ын үе үеийн улстөрчид генсект өрсөлдөхөөр зэхэж, нэр бүхий “ах нар” нь улс төрийн тохироогоор томилогдчих гээд байгаа тухай яриа хөөрөө гарчээ.

Гэхдээ, АН-ын фракцуудын олонх нь “…Нэгэнт шинэ Үндсэн дүрэм хэрэгжиж эхэлж байна. Түүндээ, мөн цаг үетэйгээ нийцсэн сонголт байх ёстой. Тиймээс, энэ удаад генсекийн албан тушаалд залуусаасаа гаргаж ирэх нь ононо. Тэд намын даргад хань болж, ачаа үүрэх ёстой” гэж үзжээ. Энэ хүрээнд АН-ын томоохон фракцуудын хурал уулзалтаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхболор, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх М.Чимэддорж хоёрын нэр нэлээд яригдсан байна. Тэд ч “…Өрсөлдөнө” гэж мэдэгдсэн бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    27 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    1 цаг 7 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    1 цаг 15 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 31 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 37 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    2 цаг 26 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 35 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 53 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    3 цаг 11 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 32 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 33 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 35 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 47 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 44 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК