Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?

2026-1-26
0
ЖИРГЭХ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь 1994 онд батлагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 197 улс нэгдээд байна. Конвенцын удирдах дээд байгууллага болох Талуудын бага хурал (COP) 17 дахь чуулганаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ ирэх наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болно. Хуралд 10 мянга орчим төлөөлөгч оролцоно. Энэ бол том тоо. Манай улс одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байлаа.

Энэхүү уулзалтаар монголчууд олон улсын дээд хэмжээний уулзалт ямар болдог тухай тодорхой ойлголттой болсон. Гэхдээ энэ удаагийн COP-ын чуулган АСЕМ-аас ч өргөн бүрэлдэхүүнтэй болно гэдэг нь оролцох хүнийх нь тооноос харагдаж байгаа юм. 10 мянган зочин нэг зэрэг ирнэ гэдэг тоглоом биш. Дээр нь нэмээд жуулчид. Үүнтэй холбоотойгоор 2026 онд Монгол Улс хэдэн жилийн турш мөрөөдөл, төлөвлөж буй 1 000 000 жуулчнаа хүлээн авахаар байна. Манай улсад ирж буй жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр 2025 онд 850 мянгад хүрсэн. Энэ онд нэг саяд хүрэх хүлээлт өндөр байна. Үүнд мэдээж COP-ын чуулган чухал нөлөө үзүүлнэ. Мөн монголчуудыг омогшуулж, азиудыг алмайруулсан “Physical Asia”, Netflix-ийн “Welcome to Mongolia” нэвтрүүлэг Монголыг зорих жуулчдын тоог нэмэх нь гарцаагүй.

COP-ын чуулганд оролцохоор ирсэн 10 мянган хүн зөвхөн хуралдаа суучихаад л буцчихгүй. Монгол Улсад аялахад хамгийн таатай үед ирж буй тэд эдийн засагт маань хувь нэмэр оруулах нь ойлгомжтой. Валютын орлого нэмэгдэнэ. Эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт COP-ын чуулган энэ мэтээр эерэг нөлөө үзүүлнэ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын  сайд Б.Батбаатар хэлэхдээ “Энэ арга хэмжээ эдийн засаг, аялал жуулчлал, гадаад сурталчилгаанд ашиг тусаа өгнө гэж хүлээж байгаа. НҮБ-ын томоохон хурал зохион байгуулахад зочид буудал, тээвэр, арга хэмжээний зохион байгуулалт гээд дурдвал бүх салбарт дунджаар 7000 түр ажлын байр бий болно. Энэ бидэнд олдох том боломж юм. Ер нь COP17 Талуудын бага хурлыг зохион байгуулснаар манай улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөө үзүүлнэ. Хуралд 10 мянган хүн өөрсдийн зардлаар  ирдэг учраас зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбараас эхлээд орлого олох боломжтой” гэв.

COP17 Талуудын бага хурал нь аялал жуулчлал,  эдийн засаг, санхүүгийн хувьд Монгол Улсад эерэг нөлөө үзүүлэхээс гадна бодлогын түвшинд өөрчлөлт авч ирнэ гэж төлвөлөж байгаа юм. Хуралд дэлхийн 197 орон, олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн цөлжилт, газар доройтол, ган гачиг зэрэг асуудлыг шийдвэрлэх стратеги, хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.

Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Жишээ нь, 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байгаа юм.

2024 онд Саудын Арабын хаант улс л гэхэд улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачлан 12 тэрбум ам.долларын амлалт татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд одоо хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байгаа. Манай улс ч COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөлд санхүүжилт татах бүрэн боломжтой. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна.

                                                                                       Эх сурвалж: Garts.mn Б.Номин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Монгол хуванцаргүй, байгальд ээлтэй COP17-г зохион байгуулж чадах уу?
Зун аялал жуулчлал дээд цэгтээ хүрнэ, учир нь COP 17 Монголд болно...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.171.252)
    Өр
    2026 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын цагаачлалын албаныхан Миннеаполис хотод дахин нэг хүний аминд хүрсэн нь олны бухимдлыг ХУРЦАТГАВ
    34 мин
  • "Лос-Анжелесын олимп"-д зорьж буй Монгол аваргуудын ИНЭЭМСЭГЛЭЛ
    53 мин
  • “Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно
    1 цаг 22 мин
  • СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
    1 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Ардчилсан намын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
    1 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 4 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    2 цаг 6 мин
  • Сүүлийн тулаан: Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тойрог
    23 цаг 10 мин
  • IEM Krakow 2026 эхлэхэд бэлэн боллоо 
    23 цаг 18 мин
  • У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
    Өчигдөр 11 цаг 28 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн II дугаар улирлын хичээл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Танилц: Жүдо бөхийн УАШТ-нд түрүүлсэн тамирчид
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • "ДЦС-4"-ИЙН ЗУУХАНД ГАРСАН ГЭМТЛИЙГ 18 ЦАГИЙН ДОТОР ЗАСВАРЛАЖ, ӨНӨӨ ОРОЙ ЗАЛГАХ ГЭЖ БАЙНА
    Уржигдар 19 цаг 05 мин
  • “ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГҮҮДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Г.БААСАНДОРЖ: ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСЭД АЖИЛЛАХ ЭРЭЛЧ НОХОЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА ҮҮССЭН
    Уржигдар 13 цаг 49 мин
  • ФОТО: ”Тэмээн дээрээс наран ойрхон байна”
    Уржигдар 11 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Мөнгө эргэлдэж, Монгол инженер хэлмэгдэж байна!!!
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Г.Билгүүн: Автобусны буудлын бүх дулаан зогсоолыг ажиллуулах чиглэл өгсөн
  • Допингийн Эсрэг төв Дархан аварга Н.Батсууриас зодог тайлахыг шаардсан уу?
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • Намраас хойш чансаагаараа цойлон барилдаж буй шилдэг 24 бөх
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бүгдэд нээлттэй, ээлтэй талбар бол “НОГООН БҮС” 
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • IEM Краков 2026 тэмцээний 1-р шатны нээлтийн тоглолтууд албан ёсоор зарлагдлаа
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
  • Ирак АНУ-ын цэргийг холбооны нутаг дэвсгэрээсээ бүрэн гаргаснаа зарлав
  • “Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?
  • ESL Pro League Season 23 тэмцээнд уригдсан 24 багийн нэрс албан ёсоор зарлагдлаа
24 баримт
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК