Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

2026-1-28
0
ЖИРГЭХ

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна. Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.

Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.

Бүх нийтийн оролцоотой батлан  хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.

Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.

Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх   2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан.

Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн,  бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгөв
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
"Цалин бодитой нэмэгдэхгүй бол бид тэмцлээ зогсоохгүй"
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирантай хурцадмал байдал үүссэн учир АНУ-ын цэргийн хүчин Ойрхи Дорнодод олон өдрийн агаарын сургуулилт хийнэ
    52 мин
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгөв
    1 цаг 8 мин
  • У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
    1 цаг 30 мин
  • "Цалин бодитой нэмэгдэхгүй бол бид тэмцлээ зогсоохгүй"
    1 цаг 43 мин
  • Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
    2 цаг 12 мин
  • Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна
    2 цаг 33 мин
  • 12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа
    2 цаг 42 мин
  • Владимир Зеленский Оросуудын дроны халдлагыг "терроризм" гэж буруушаав
    2 цаг 42 мин
  • Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр болно
    2 цаг 58 мин
  • "Багш нар цалингаа нэмүүлэх биш улам хасуулж байна"
    3 цаг 4 мин
  • Хамтран ажиллах санах ирүүлэх тухай урилга
    3 цаг 12 мин
  • Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа
    3 цаг 49 мин
  • Дэлхий тэдний ичгүүрийг үеийн үед мартахгүй
    3 цаг 59 мин
  • О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
    4 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 58 мин
  • ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын явцын талаар хэлэлцэнэ
    5 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: Багш нарын цалингийн нэмэгдлийн талаар мэдээлнэ
    5 цаг 10 мин
  • Улаанбаатарт 14 градус хүйтэн байна
    5 цаг 12 мин
  • Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
    21 цаг 25 мин
  • 32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
    21 цаг 28 мин
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын харцага Б.Зоригтбаатар
  • АЛТАН ЦОМ: Манлай заан Б.Пүрэвсайхан VS Улсын заан Б.Бат-Өлзий
  • УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
  • ЖҮДО: Энэ жил бусдынхаа "айдсыг төрүүлж" буй 2025 оны улсын аваргууд
  • Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 52 сум цагаан зудтай байна
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “Туслах багш” хөгжүүлж байна
  • ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Аймаг, нийслэлийн шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдэд шагнал гардууллаа
  • Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Улаанбаатарын өвлийн наадам-2026” болно
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгын сумдын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА
  • БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д ажлын айлчлал хийж байна
  • АН-ын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Х.Номингэрэлийг томилжээ
  • Эрчим хүчний томоохон эх үүсвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв
24 баримт
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК