
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын цалин хөлс нэмэгдсэнтэй холбогдуулан ажилчдад олгогдох ёстой цалингийн нэмэгдэл хэлэлцээрийн дагуу бүрэн хэрэгжихгүй байгаа талаар МБШУҮЭХ, МЭМАҮЭХ-ноос мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар хэлсэн амлалтдаа хүрч, хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна. Боловсролын салбарын ажилчид үүнийг хүлээж байсан. Гэсэн ч багш, ажилтнуудын цалинг нэмэх, урамшуулах олгох амлалтаа биелүүлэхгүй байна. Багш нар улам л хомсдох гээд байна шүү. Эмгэнэлтэй байна. Багш нар цалингаа нэмүүлэх биш улам хасуулж байна. Нэмэгдүүлэх биш хасуулчихлаа гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй боллоо" гэв.
























































