Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ

2026-1-27
0
ЖИРГЭХ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Багануур” ХК-д ажиллаж, хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг нь сонсож, зарим шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын Эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг “Багануур” ХК 762.8 сая тонн нүүрсний нөөцтэй. 2025 онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 268.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. 2010 оноос хойш нүүрс олборлолтын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа ч “Багануур” ХК санхүүгийн алдагдалтай ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Багануурын уурхай нь салбарын үнийн зохицуулалтаас болж алдагдалтай ажилладаг. Цаашид салбарыг шинэчлэх, үр өгөөжтэй ажиллуулах шаардлагатай. Багануурын дулааны станц өдгөө ямар нэг гэмтэл гарахад бэлэн байдалтай бөгөөд алдагдалтай ажиллаж байна. 150 МВт-ын дулааны станцын зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна. Дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэдэг тул өвлийн улиралд ажилладаг. Дулааны тариф бага учир алдагдалтай ажиллаж, төрөөс татаас авдаг, хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг. Харин цахилгаан, дулаан, батарей хосолсон үйлдвэр баривал хувийн хэвшил зардлаа гаргаад хийх боломжтой. Мөн станц цаашид биеэ даагаад ажиллах боломжтойгоос гадна урсгал зардлаа нөхөөд ашигтай ажиллах, эдийн засгийн үр өгөөжтэй байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт энэ талаар судлахыг үүрэг болголоо” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ жил дулааны аргаар боловсруулж, жигнэсэн хөх нүүрс хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 35 хувиас дээш хувиар буурсан. Цаашид Багануурын уурхайг түшиглээд үйлдвэр барьж хэрэглээгээ дотоодоос хангана. Багануурын уурхайн нүүрсний дундаж илчлэг 3300 ккал байдаг. Угааж, баяжуулснаар энэ үзүүлэлт 30 хувиар өсөх боломжтой. Нүүрс пиролизын үйлдвэр барих ажлыг “Эрдэнэс Монгол” хариуцаад хийж байна. Улаанбаатар хот жилд 450-500 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Цаашид нүүрсний хэрэглээг багасгаж, 2030 он гэхэд 200 мянган тонн нүүрс хэрэглэхээр төлөвлөсөн” гэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Энэ жил хөх нүүрсийг гаднаас авч түлсний үр дүнд Улаанбаатар хотын утаа багассан. Цаашид БНХАУ-аас өндөр үнэтэй хагас коксон шахмал түлшийг худалдаж авах уу, Багануурын уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулах уу гэдэг асуудалд шийдэл гаргахаар ажиллаж байна. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулснаар нүүрсний өртөг буурна. Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргаж хагас коксон шахмал түлшний үйлдвэрийг яаралтай эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг сайжруулах талаар бид ярилцаж шийдлүүд гаргалаа. Алслагдсан дүүргийг аж үйлдвэржсэн дүүрэг болгох боломж байна” гэв.

Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 81.8 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9 хувиар нэмэгджээ
Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
    1 цаг 26 мин
  • 32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
    1 цаг 30 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9 хувиар нэмэгджээ
    1 цаг 32 мин
  • Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ
    1 цаг 34 мин
  • “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна
    1 цаг 39 мин
  • Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ
    2 цаг 22 мин
  • Д.Трамп Миннеаполис хотын нөхцөл байдлыг намжаахаар "хилийн хаан" Том Хоманыг илгээв
    4 цаг 19 мин
  • Эмчилгээгүй гэгдэж буй "Nipah" вирусын тухай бидний заавал мэдэх ёстой зүйлс
    6 цаг 13 мин
  • Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    6 цаг 47 мин
  • Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна
    7 цаг 8 мин
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцэв
    7 цаг 37 мин
  • Генералуудын цэвэрлэгээ: Хятадад яг юу болоод байна вэ?
    7 цаг 42 мин
  • Азийн олимпын зөвлөлийн ерөнхий Ассамблей Ташкент хотноо боллоо
    7 цаг 55 мин
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    8 цаг 0 мин
  • Д.Трамп Өмнөд Солонгосыг 25 хувийн татвараар ЗАНАЛХИЙЛЭВ
    8 цаг 1 мин
  • Орон нутгийн үзэгчдийг байлдан дагуулахаар “Задлаагүй захиа” кино замдаа гарчээ
    8 цаг 8 мин
  • ТАЙЗНЫ АР ДАХЬ БААТРУУД: Цахим спортын тайлбарлагчид CS2-ыг хэрхэн илүү сонирхолтой болгодог вэ?
    8 цаг 10 мин
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
    8 цаг 20 мин
  • Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес АНУ-ын дарамт хэрээс хэтэрч байна гэв
    8 цаг 25 мин
  • АН-ын залуус “ах нар”-тайгаа өрсөлдөхөөр бэлдээд эхэлжээ
    8 цаг 31 мин
  • 37 настайд нь барилдах эрх нь сэргэх Улсын гарьд М.Бадарчийн тухай сонирхолтой баримтууд
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Л.Хосбаяр: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг алба хаагчдын тоо хангалтгүй байна
  • Дэлхийн бөх гэдгээ батлан харуулсан МУГТ Ц.Цогтбаатарын тухай 20 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
  • IEM Краков 2026 тэмцээний 1-р шатны нээлтийн тоглолтууд албан ёсоор зарлагдлаа
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • “Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?
  • ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
  • Poetry: Ц.Хулангийн эх орондоо бичсэн ЗУРГААН шүлэг
  • Ө.Шижир: Эрчим хүчний дэд сайд ерөнхий инженертэй хамт зогсож байх ёстой хүн
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГИ ПАРМЕЛАНТАЙ УУЛЗАВ
  • Г.Дорж: Ц.Магалжав намайг баримтгүй гүтгэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Б.Батбаатар: COP17 хурлыг зохион байгуулснаар манай бэлчээр, усны хомсдол дэлхийн анхааралд өртөнө
  • Б.Чойжилсүрэн: Өчигдрөөс эхлээд 160 мвт-ийн хязгаарлалт хийсэн
  • “Уул уурхайн салбарын 7 хоног” Арга хэмжээ хөрөнгө оруулагчдын эх ашгийг хамгаалах төвд болно
  • IEM Краков 2026 тэмцээний 1-р шатны нээлтийн тоглолтууд албан ёсоор зарлагдлаа
  • Д.Трампын өөртөө авахаар санаархаж буй Гренландын тухай сонирхолтой 24 баримт
  • “Зөгийн Үүр” хөтөлбөрийн хүрээнд ХХБ-ны ажилтнуудын цалинг 100 хүртэлх хувиар өсгөлөө
  • “Single's Inferno” реалити шоуны талаар бид юу мэдэх вэ?
  • ESL Pro League Season 23 тэмцээнд уригдсан 24 багийн нэрс албан ёсоор зарлагдлаа
  • ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
  • “Шунхлай” групп амжилт гаргасан шилдэг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ
  • НӨАТ-ын сугалааны супер азтан тодорлоо
  • Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “Туслах багш” хөгжүүлж байна
  • ХӨСҮТ: Улаанбурханаас хамгаалах цорын ганц найдвартай арга нь вакцин
24 баримт
  • Эрчим хүчний сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Гиннесийн дээд амжилтын эзэн "Төмөр хүн" хочит Тамаваши Б.Мөнх-Оргилын тухай сонирхолтой түүхэн баримтууд
  • Албан ёсоор ДОМОГ болсон Деррик Роузын тухай 24 баримт
  • “Single’s inferno” шоуны оролцогч Чой Мина Сүгийн тухай баримтууд
  • Эрчим хүчний талаар Ерөнхий сайд юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК