
"Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллага байдгийг та
бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл уг байгууллагаас судалгаа явуулсан байна.

"Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллага байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл уг байгууллагаас судалгаа явуулсан байна. Тодруулбал, энэ онд дэлхий дахинд амиа алдсан сэтгүүлчдийн тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад 33 хувиар нэмэгдсэн гэж тэд тодорхойлжээ. Энэ жил хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 88 ажилтан амь үрэгдсэн байна. Үүнээс гадна 879 сэтгүүлчийг баривчилж, 38-ыг барьцаалжээ. 1993 сэтгүүлчийг айлган сүрдүүлж, амь насанд нь халдахыг оролдсон аж. Түүнчлэн, сэтгүүлчдийг баривчилсан байдлаараа Турк улс тэргүүлжээ. Энэ бүхэн Сирийн мөргөлдөөн, Сомалийн эмх замбараагүй байдал, Пакистан дахь Талибуудын хүч хэрэглэх ажиллагаа амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоог нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж тус олон улсын байгууллага үзэж байна.
Д.Ундрах 24tsag.mn