
Монгол Улсын хүүхэлдэйн театр шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд хүүхэд багачууддаа зориулан “Лусын хааны охид” жүжиг толилуулна. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдорж ажиллаж байгаа юм.

