Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна

2026-2-10
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын “Бидний манлайлал-Чанартай боловсрол” нэгдсэн зөвлөгөөн болж байна. Энэ үеэр тус сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн ахлах багш, хошууч Ч.Дашнямтай ярилцлаа.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. ДХИС-д багшлахаас өмнө ямар байгууллагад ажиллаж байсан бэ?

-Намайг Ч.Дашням гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2011 оноос хойш найман жил, үүнээс ахлагч албан тушаалд хоёр жил ажилласан. Дотоод хэргийн их сургуульд 2019 оноос хойш долоо дахь жилдээ багшаар ажиллаж байна. Энэ хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар 1600 орчим ахлагч, офицер сургаж бэлтгэж өгөөд байна.

-Тусгай чиг үүрэгтэй байгууллагуудад мэргэжилтэн бэлтгэдэг “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай сургууль 2012 оноос “Ахлагчийн сургууль” нэртэйгээр захиалагч байгууллагууд буюу ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын захиалгаар ахлагч болон офицер бүрэлдэхүүнийг бэлтгэж ирсэн. Засгийн газрын 2024 оны 122 дугаар тогтоолоор ДХИС-ийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль нэршилтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсрол олгох, мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтуудыг захиалагч байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэг сараас нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулдаг.

-Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэх сургалтын онцлогийг товчхон тайлбарлавал?

-Захиалагч байгууллагын ахлагч бүрэлдэхүүн гэдэг бол галын шугамд жадны үзүүр, сумны зэв болж ажилладаг алба хаагчид байдаг. Тиймээс ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэхдээ танхимын сургалт, онол гэхээсээ илүү практик ур чадварт суурилж, бодит орчинд тулгуурлаж явуулдгаараа онцлогтой. Боловсролын салбарт үүнийг чадамжид суурилсан сургалт гэж нэрлэдэг. Манайх бүх сургалтаа чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг бөгөөд захиалагч байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлдэг.  

Манай сургууль одоогоор ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШЕГ, Аж ахуйн нэгж байгууллага, иргэний захиалгаар нийт 19 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд сүүлийн таван жилийн хугацаанд 8300 орчим ахлагч, офицер, жилд дунджаар 2000 гаруй төгсөгчийг захиалагч байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.  

-Ахлагч бүрэлдэхүүнд бэлтгэгдэж буй алба хаагчдын ур чадварыг сайжруулахад хэрхэн анхаардаг вэ. Сургалтын арга зүйн тухай?

-Манай сургуулийн багш нарын онцлог нь практик байгууллагад тодорхой хугацаанд ажилласан туршлагатай, ялангуяа ахлагч албан тушаалд ажиллаж байсан, ахлагч бүрэлдэхүүний ажлын онцлогийг мэддэг алба хаагчид байдаг. Тийм сургалт маш үр дүнтэй явагддаг.

Бид сургалтын чанараа нэмэгдүүлэхийн тулд практик байгууллагуудтайгаа хамтран бодит орчинд үүрэг гүйцэтгэх клиник сургалт, танилцах болон мэргэжлийн дадлага, хээрийн сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын орчин нөхцөлөө симуляци буюу адилтгасан орчин байдлаар тохижуулж, практик ур чадвар эзэмшүүлэхэд анхаарч ажилладаг.

Мөн ахлагч бүрэлдэхүүний зайлшгүй эзэмших ёстой ур чадварууд буюу усан сэлэлт, мото бэлтгэлийн сургалтуудыг нэмэлтээр зохион байгуулдаг. Түүнчлэн орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар эзэмшүүлэх үүднээс нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодох ур чадварын сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

-Цагдаа нар хүний эрхийн мэдрэмж муу байна, онцгой байдлын алба хаагчдын амь нас эрсдэж байна гэх мэт яриа, шүүмжлэл байдаг. Энэ талаар танай сургууль сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөндөө ямар агуулгууд тусгасан байдаг вэ. Яагаад ингээд асуудлууд гараад байна вэ?

-Манай ахлагч бэлтгэж байгаа бүх сургалт Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн зэрэг холбогдох байгууллагуудын шаардлага, шалгуур,  баталсан стандарт, агуулгад нийцсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагддаг. Тухайлбал, цагдаагийн ахлагч бэлтгэх сургалтад “Хүний эрхийг хангах” хичээлийг хөтөлбөрийн дагуу ордог. Онцгой байдлын ахлагч бэлтгэх сургалтад практикт үүсэж болзошгүй бүх төрлийн эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалах урьдчилан сэргийлэх ур чадварын даалгавруудыг гүйцэтгүүлдэг.

-Суралцагчдадаа ямар мэдлэг, ур чадварыг түлхүү олгохыг зорьдог вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу хорих байгууллагад ажиллана гэдэг ахлагч нараас харилцаа, ёс зүй, хүний эрхийн мэдрэмж, мэргэжлийн ур чадвар шаардсан нарийн төвөгтэй ажил байдаг. Энэ ажлыг хийж үзсэн, практик туршлагатай алба хаагчийн хувьд өөрөө үлгэрлэж, өөрт байгаа бүхий л ур ухаан, арга барилаа суралцагч нартаа эзэмшүүлэхийг хичээж ажилладаг.

-“Бидний манлайлал - Чанартай боловсрол” уриан дор зохион байгуулж буй Дотоод хэргийн их сургуулийн багш нарын нэгдсэн зөвлөгөөний талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Манай их сургууль жил бүр, улирал тутам багш нарынхаа хөгжлийг дэмжиж, нэгдсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай. Их сургуулиас 2026 оныг “Багшийн хөгжил, чанартай боловсролыг дэмжих” жил болгон зарласантай холбоотойгоор өнөөдрийн багш нарын нэгдсэн зөвлөгөөнийг олон шинэлэг ажил, онцлогтойгоор зохион байгуулж, багш нарынхаа хөгжлийг дэмжиж байгаад туйлын талархалтай байна. Багш нар бид бүхэн өөрсдөө хөгжиж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байж суралцагч нартаа чанартай боловсролыг түгээнэ. Тиймээс энэхүү уулзалт зөвлөгөөн цаг үеэ олсон, үр дүнтэй үйл ажиллагаа болж байна гэж дүгнэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Eric Donald (38.68.134.126)
    IS IT POSSIBLE TO FIND AND RECOVER LOST BITCOIN? YES. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER In general, whether or not lost bitcoin can be recovered depends on how it was lost. People have started offering services to help recover misplaced bitcoin due to the large amount of missing cryptocurrency out there. These include data recovery specialists, but you will need the assistance of a professional recovery expert, such as GEO COORDINATES RECOVERY HACKER, to recover your stolen bitcoin. Contact them if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 03 сарын 27 | Хариулах
  • Агнета Фальтског (105.116.12.40)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн хамгаалагдсан бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекцүүд 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлтүүд 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (197.211.63.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
  • Robert Alfred (45.132.224.33)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК