
Өнөөдөр дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн хүмүүс байна аа. Эргэлзсэн
хүмүүс ч цөөнгүй байна. Дэлхий сөнөнө гэж итгэсэн хүмүүсээс зарим нэг нь
хүүхдээ ч цэцэрлэгт өгөхгүй гэртээ бүгж байгаа гэнэ.

Өнөөдөр дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн хүмүүс байна аа. Эргэлзсэн хүмүүс ч цөөнгүй байна. Дэлхий сөнөнө гэж итгэсэн хүмүүсээс зарим нэг нь хүүхдээ ч цэцэрлэгт өгөхгүй гэртээ бүгж байгаа гэнэ. Цэцэрлэгүүдэд бүр хоёр, гуравхан хүүхэд л иржээ. Мөн хөдөө гарах хүмүүсийн цуваа ч тасрахгүй байгаа аж. Харин сөнөхгүй гэж бат итгэсэн хүмүүс өглөө ажилдаа явдагаараа явж, хийдэг ажлаа хийгээд л сууцгааж байна. Түүгээр ч зогсохгүй энэ өдөр гал голомтоо бадрааж, хурим найр хийж байгаа хосууд ч байгаа юм. Гэрлэх ёслолын ордонд яг одоо эхний хос хуримаа хийж байгаа бол, дараагийн хосууд 12.00 цагт гал голомтоо бадраах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (3)