ДБЭТ 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд өргөн барьж буй шинэ жилийн эхний бэлгээ задаллаа

ДБЭТ 50 жилийн ойдоо зориулан үзэгчдэд өргөн барьж буй шинэ жилийн эхний бэлгээ задаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ССАЖЯ-тай хамтран ДБЭТ-ын тайзнаа алдарт “Хунт нуур” балетыг толилуулахаар зэхээд байгаа бөгөөд тус балетад “Winter star 2013” дэлхийн балетын одод чуулах юм. Тоглолтод “Winter star 2013” “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн, дэлхийн шилдэг найман балетчны нэг, АНУ-ын алдарт “Бостон балет” театрын гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Хунт нуур” балетын ханхүүг амилуулах бол, хар, цагаан хунд Америкийн алдарт бүжигчин, “Бостон балет” театрын гоцлооч, Ашли Эллис, алиа салбадайд тус театрын балетын гоцлооч Аветик Каралетиан нар тоглох аж.
Д.Ундрах 24tsag.mn