
Лхагваагийн амьдралын хэмнэл хойноос нь ч, эхнээс нь ч, дундаас нь таслаад уншсан ч сонирхолтой. Тэрбээр өнөөдөр 46 нас хүрч, төрсөн “дош” Улаанбаатарын гудамжаар хээгүй алхаж байна. Түүний Харанга хамтлагт орсон түүхийг МУГЖ Энхманлай ингэж ярьжээ."Амьдрал" концертыг тоглохоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэл хийгээд долоо хонож байсан юм. Гэтэл би ердөө энэ рок дууг дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр гэсэн. Тэр рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулдаг" гээд дагуулаад ирсэн. Гэтэл нэг өдөр Лхагва ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулж байсан. Бид за яахав явж бай хариу хэлнэ гээд явуулсан. Дуулж байгаа нь бол таалагдсан. Гэхдээ рок стильтэй биш цээлхэн гоё хоолойгоор дуулаад байсан л даа. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийг аваад стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэж асуусан чинь "Чадна" гэсэн. Ингэж л манай хамтлагт 1989 оны 9 сард орж байсан түүхтэй" гэж Энхманлай хуучилжээ.
Сэтгэгдэл (6)