
Цаг уур орчны шинжилгээний газраас ард иргэдийг зам товчлох зорилгоор гол дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. Монгол орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 20-175 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрний адгаар мөсний зузаан 5 см нимгэрсэн байна.
Иймд зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй тогтсон байна. Улмаар мөсний даац тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна













































