
COP17 Ногоон бүсийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, менежментээр зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилга
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хүрээнд Ногоон бүсийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шаардлагатай түр байгууламж, тохижилт, үзэсгэлэн, арга хэмжээ, үйлчилгээ болон холбогдох менежментийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг, түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Энэхүү сонгон шалгаруулалтад Ногоон бүс, олон улсын арга хэмжээ, үзэсгэлэн, эвент менежмент, түр байгууламж, павильон, тохижилт, үйлчилгээ, ивээн тэтгэгч татах, хөрөнгө оруулалт зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.
Нэг. Ажлын хамрах хүрээ
Сонгон шалгаруулалтаар дараах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэх этгээдийг сонгоно. Үүнд:
- COP17 Ногоон бүсийн ерөнхий зохион байгуулалт, үйл ажиллагааны менежмент;
- Түр байгууламж, павильон, асар, тавилга, техник хэрэгслийн зохион байгуулалт;
- Үзэсгэлэн, арга хэмжээ, хүлээн авалт, хоол үйлчилгээний зохион байгуулалт;
- Ивээн тэтгэгч, түнш байгууллага, хувийн хэвшлийн оролцоог татах менежмент;
- Талбайн тохижилт, урсгал хөдөлгөөн, тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбар;
- Цахилгаан, ус, ариун цэврийн түр дэд бүтэц болон аюулгүй ажиллагааны зохион байгуулалт;
- Хог хаягдал, цэвэрлэгээ, ногоон стандарт, байгальд ээлтэй шийдэл;
- Арга хэмжээний үеийн өдөр тутмын үйл ажиллагаа, хяналт, тайлагнал.
Хоёр. Оролцогчид тавих ерөнхий шаардлага
Оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна:
- Дотоод, гадаадын хуулийн этгээд байх;
- Ижил төстэй олон улсын болон томоохон арга хэмжээ, үзэсгэлэн, эвент менежмент, түр байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ивээн тэтгэлэг, түншлэл татах боломж, чадавхтай байх;
- Хүний нөөц, санхүү, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын чадавхтай байх;
- Байгаль орчинд ээлтэй, ногоон шийдэл санал болгох боломжтой байх;
- Түншлэл, консорциум хэлбэрээр оролцох бол хамтрагч байгууллагын мэдээллийг тодорхой ирүүлэх.
Гурав. Ирүүлэх материал
Оролцогч дараах материалыг ирүүлнэ:
- Оролцох хүсэлт бүхий албан бичиг;
- Байгууллагын танилцуулга;
- Улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;
- Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл;
- COP17 Ногоон бүсийг зохион байгуулах ерөнхий концепц, санал;
- Ажлыг хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө;
- Санхүүжилт, хөрөнгө оруулалт, ивээн тэтгэгч татах санал;
- Хүний нөөц, удирдлагын багийн мэдээлэл;
- Тоног төхөөрөмж, түр байгууламж, үйлчилгээний боломжийн мэдээлэл;
- Санхүүгийн загвар, орлого-зарлагын урьдчилсан тооцоо;
- Түншлэлээр оролцох бол түншлэлийн мэдээлэл, хамтрагч байгууллагын танилцуулга;
- Бусад нэмэлт материал.
Дөрөв. Материал хүлээн авах хугацаа
Сонгон шалгаруулалтын урилгыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагаас 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл байгууллагын цахим хуудсаар нийтэлж, оролцогчдын материалыг хүлээн авна.
Тав. Материал ирүүлэх хэлбэр
Оролцогчид материалаа дараах цахим шуудангаар ирүүлнэ: cop17greenzone@upri.ub.gov.mn
Материалыг PDF хэлбэрээр, нэгтгэсэн файл байдлаар ирүүлэх бөгөөд цахим шуудангийн гарчигт дараах байдлаар бичнэ: COP17 Ногоон бүсийн сонгон шалгаруулалт
Нэмэлтээр оролцогчийн бүртгэл болон ирүүлсэн материалыг баталгаажуулах зорилгоор цахим бүртгэлийн маягтаар мэдээлэл авч болно.
Оролцогч нь доорх хаягаар хэвэлмэл материалаа хүргүүлж болно.
Зургаа. Хавсралт материал
Сонгон шалгаруулалттай холбоотой ажлын даалгавар, талбайн мэдээлэл, ерөнхий төлөвлөлт болон холбогдох бусад материалыг байгууллагын цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.
Долоо. Холбоо барих
Цахим шуудан: cop17greenzone@upri.ub.gov.mn
Холбоо барих ажилтан: Х.Долгорсүрэн
Утас: 86001868
Хаяг: Хангарьд ордон Б блок 908-1 тоот
Жич: Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд шаардлага хангасан оролцогчийг дараагийн шатны уулзалт, танилцуулгад урьж оролцуулна.
















































