Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай гэж Хүний эрхийн дэд хороо дүгнэлээ

2026-5-25
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.05.25/ Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулгыг хийв.

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллахдаа тус аймгийн Хүүхэд хамгаалах байр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. Мөн томилолтын хугацаанд “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын төлөөлөлтэй хамтран зарим айл өрхийн амьжиргаа, хүүхдийн өсөж торниж буй орчин, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн үнэлгээг хийсэн ажээ. Холбогдох байгууллагууд хамтран зүй ёсны дэмжлэг, үйлчилгээг үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай Дэд хорооны даргын танилцуулгад дурдагдав.

 

Тэрбээр үргэлжлүүлэн илтгэхдээ, Өвөрхангай аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэлэг санаачилгыг орон нутагтаа анхлан хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд 2001 онд сум, хорооддоо хүүхдийн ажилтантай болох тогтолцоог эхлүүлж, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг анх нэвтрүүлэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны загварыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлсэн төдийгүй хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлсэн онцлогтой. Өвөл, хаврын хурдан морины уралдааныг 2017 онд хориглосон нь хүүхдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр болсон бөгөөд ийм бодит туршлага, үр дүнд тулгуурлан тус аймагт хүний эрхийн хэлэлцүүлэг зохион байгуулах нь ач холбогдолтой гэж үзсэн гэв. Орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх“ илтгэлд дурдсан хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулан үр дүнтэй шийдэл боловсруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагч хүүхдүүд оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалж үг хэлсэн. Тэдний саналыг Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтэд тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Х.Баасанжаргал дарга танилцууллаа.

 

Дэд хорооны хуралдаанаар уг хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлсэн хүүхдүүдийн яриаг бичлэгээр сонсгов. Тэд гэрээс сургууль хүртэлх зам гэрэлтүүлэг муутай, аюулгүй байдал хангагдаагүй, согтуу хүмүүстэй тааралдвал тойруу замаар явах хэрэгтэй болдог. Тойрохоор харанхуй, зэлүүд, аймшигтай санагддаг. Мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүй. Золбин ноход дайрдаг гэх мэт асуудлыг хөндөж байлаа.

Хуралдаанаар үргэлжлэн хэлэлцэхдээ, аливаа шийдвэрт хүүхдүүдийн санал, оролцоог бүх түвшинд байлгах шаардлагатайг Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд онцолсон юм. Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс гадна уралдаан, тэмцээний шалгаруулалт ил тод биш, ялгаварлалтай байдаг, насанд хүрэгчдийн архидан согтууралттай тэмцэхгүй бол дам болон шууд хэлбэрээр хүүхэд, багачуудад аюул заналхийлж байгаа талаар, мөн хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрт өөрсдийг нь оролцуулах нь зүй ёсны хэрэг асуудал хэмээв. 

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д ирүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хаврын чуулганаар хэлэлцэх үед Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтийг тусгуулахаар боловсруулсан талаараа хуралдаан даргалагч уншиж танилцууллаа. Үүнд,

Нэгт, хүүхдийн аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх асуудалд орон нутгийн байгууллагуудын оролцоо, хариуцлагыг илүү тодорхой болгох, орчны хүртээмжийн үнэлгээг хүүхдүүдийн оролцоотой хийдэг болох шаардлагатай.

Хоёрт, хүүхдийн оролцоог бодитой хангах асуудал чухал байна. 

Гуравт, хүүхэд хамгааллын тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Үүнд зах, худалдааны төв, аж ахуйн нэгжүүд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд тодорхой үүрэг, оролцоотой байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хяналтын тогтолцоог сайжруулах асуудал хамаарна.

Дөрөвдүгээрт, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн тогтвортой байдал, сэтгэл зүйн дэмжлэгийг анхаарах шаардлагатай байна. Өндөр ачаалал, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эдгээр албан хаагчдад чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээ, чадавхжуулах сургалт, зан үйлийн өөрчлөлтийн хөтөлбөрийг ирэх жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх нь зүйтэй. Мөн орон нутгийн Засаг даргатай байгуулдаг гэрээ, үр дүнгийн шалгуур үзүүлэлтэд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр бодит үр дүн гаргасан эсэхийг тусгай шалгуур болгон оруулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хамгааллын бодлогыг илүү хариуцлагатай, хэмжигдэхүйц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Эцэст нь “Хүүхдэд ээлтэй байдлын индекс”-ийг орон нутаг бүрээр тогтмол тооцож, үнэлгээний үр дүнг төсөв, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэртэй уялдуулах шаардлагатай. Энэ нь хүүхдийн эрхийн хэрэгжилтийг бодит өгөгдөл, үнэлгээнд суурилан сайжруулах чухал алхам болно хэмээн Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал илтгэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, асууж, үг хэллээ. Тэд хүүхдүүдийн нүдээр асуудлыг харж, тэдний оролцоотой бодлогын шийдвэр гаргах нь чухал талаар онцлов. Ер нь парламентаар хэлэлцэж буй бүх хууль, тогтоолын төслийг хоорондын уялдаа холбоотой болгож, мэдрэмжтэй хандах, жишээлбэл, сургуулийн хичээл тарах, эхлэх цагуудад барилгын өргөгч цамхагийг ажиллуулахгүй байх гэх мэт жижиг гэлтгүй зохицуулалт хийх хэрэгтэй гэв.

Ийнхүү хэлэлцсэний эцэст хүүхдийн эрхийн асуудлаарх санал, дүгнэлт, шийдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийн мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолын төсөлд тусгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, шийдвэрлэлээ.

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Дэд хорооны дарга, гишүүд 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид ажилласан талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээллийн хуралдаан даргалагч Х.Баасанжаргал танилцуулсан юм. “Нэгүүн.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч цагдан хоригдох явцдаа 120 цагийн турш өлсгөлөн зарласантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос өдөр бүр холбогдох хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн гэв.

Мөн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны төлөөллүүд тус ангид ажиллах үеэр уг асуудал хууль, дүрмийн дагуу байгаа эсэхэд анхаарал хандуулж, нөхцөл байдалтай танилцаад дараах дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын тухай нийтэд мэдээлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрхэм чанарыг хүндэтгэж, хуульд заасан хязгаарлалтыг мөрдүүлэх чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулж иргэнд хангалттай мэдээлэл өгч, танилцуулж, шийдвэр гаргах эрхээр бүрэн хангах шаардлагатай. Ар гэрийнхэнтэй нь уулзуулах зөвшөөрөл өгч буй байдалд үнэлгээ хийх, гэр бүлтэйгээ уулзахыг үндэслэлгүй хязгаарлаж, дарамт учруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулах, хорих ангийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дүрэм, журмыг нээлттэй, ил тод болгож, сайтар танилцуулдаг байх, өлсгөлөн зарласан үед үзлэг, хяналт тавьж буй эмчтэй итгэлцэл үүсгэхүйц харилцааны нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байна гэв.

Хүний эрхийн дэд хороо цаашид холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл гаргуулан авч, тухайн асуудалд хүний эрхийн дүн шинжилгээ хийнэ. Шаардлагатай тохиолдолд УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах хүртэл арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг хүний эрхийн стандарт, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх санал боловсруулах шаардлагатай гэж үзжээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Л.Соронзонболд нар асууж, байр суурь илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    21 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    30 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 6 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    18 цаг 26 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    18 цаг 28 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    20 цаг 30 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    20 цаг 42 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    21 цаг 38 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    21 цаг 57 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    22 цаг 21 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 1 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 13 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    23 цаг 45 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    23 цаг 53 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    23 цаг 56 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК