
НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний бие 2024 онд Хан-Уул дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ хугацаанд хөрөнгө оруулалтын бүтээмжийн менежерээр ажиллаж байсан. Иргэдийн эрх ашгийг зөрчдөг, аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг, эс үйлдэхүйгээр өөртөө ашиг хонжоо олдог нөхдүүд байна. Үүний нэг жишээ нь улс төрийн томилгоогоор ирсэн нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр бөгөөд тэрбээр нэг жилд дунджаар 1260 гарын үсэг зурж, ажлын даалгавар өгдөг.
Мөн Ч.Төгсдэлгэрийн гарын үсэг нь 50 сая төгрөгийн үнэд хүрсэн байна. Тэрээр нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт бүрээс өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгож, хясан боогдуулах замаар аж ахуйн нэгжүүдээс авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байна” хэмээв.

























































