Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХЗБХ: “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хэлэлцэж, тогтоолын төслийг дэмжив

2026-5-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.05.26/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 12 цагт 57.1 хувийн ирцтэй хуралдаж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төслийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн УИХ-д өргөн мэдүүлж, улмаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Хүн амын хэт төвлөрөл, хотын автозамын түгжрэлээс улбаалан Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж байгаа, мөн замын хөдөлгөөнөөс үүдэлтэй бэртэл гэмтэл, хүний амь хохирох асуудал үүсэх болсон зэрэг нь уг хуулийн төслийг хэрэгцээ, шаардлагыг илтгэх ажээ. Тиймээс ес дэх удаагийн парламент байгуулагдсан даруйдаа л хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ажиллуулсан онцлогтой. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсэг олонтаа хуралдаж, саналууд боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишиг илтгэсэн. Байнгын хороонд ирүүлсэн санал, хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “… 4 жил …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр … зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, 04 дүгээр дүгнэлтийг гаргажээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, итгэмжилсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир хийж, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар нар асууж, үг хэлэв. Ийн хэлэлцээд, Байнгын хорооны гишүүд Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ.

Хууль зүйн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулсан талаарх мэдээллийг сонсов. Харин дараа нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг хэлэлцлээ. Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулсан юм. Зөвхөн хүний эрхийн зөрчил төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ажил хэрэгч бүтээлчээр хандсан байна хэмээн Байнгын хорооны гишүүд дүгнэв.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, бүгд аман дээрээ гоё ярьдаг мөртлөө хүний эрхийн илтгэлийг хэлэлцэх үед танхимд дөрөвхөн гишүүн сууж байгааг шүүмжилж, цаашид ХЭҮК-ын илтгэлийг үнэ цэнэтэй мэдээлэл, эх сурвалж гэдгийг чухалчлан үзэж, илтгэлийг хэлэлцэхдээ Засгийн газрын холбогдох яамд, байгууллагаас төлөөлөл байлцуулах, чуулганы хуралдааны дэгээ өөрчилж, хүний эрхийн илтгэл хэлэлцэж хугацааг тавиу болгож сунгах, хэрэгжилтийг хангуулахад хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Хүний эрхийн Үндэсний Комисс тулгамдсан чухал асуудлыг илтгэлдээ тусгаж, Байнгын хороонд танилцуулахдаа ихэд бэлтгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн байна гэж сайшаав. Тэрбээр, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг тодруулж асуусан. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, энэ жилийн илтгэлийн мэдээлэл эрэмбэ дараатай, эмх цэгцтэй, үр дүнтэй болжээ. Одоо УИХ-ын гишүүд бид асуудалд нухацтай хандах нь чухал байна гэв. Шүүхийн шинжилгээний асуудлаар Хүний эрхийн дэд хороо хаалттай хуралдаж, нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг Хүний эрхийн дэд хорооны даргын хувиар гаргалаа. Ийнхүү 25 дахь илтгэлийг хэлэлцээд, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн энэ өдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл"-ийг эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд, хүүхдийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай асуудлаар санал, дүгнэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулсан. 

Байнгын хороо “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, хүүхэд хамгааллын чиглэлээр Хүний эрхийн дэд хорооноос ирүүлсэн саналыг төсөлд тусгуулахыг 52.6 хувийн саналаар дэмжлээ. Уг тогтоолын төсөлд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох асуудлыг нэмж тусгахыг гишүүдийн олонх дэмжив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    20 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    29 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 5 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    18 цаг 25 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    18 цаг 27 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    20 цаг 29 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    20 цаг 41 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    21 цаг 38 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    21 цаг 56 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    22 цаг 20 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 0 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 12 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    23 цаг 44 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    23 цаг 53 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    23 цаг 55 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК