Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2026-5-26
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн  М.Бадамсүрэн, Х.Болормаа, Ж.Батжаргал, Р.Батболд, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Ганбаатар, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны даргын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Төсөл санаачлагч гишүүн Ж.Баярмаа танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн  84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна гэлээ.    

Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, өнөөдөр хөдөлмөр эрхэлж шударгаар татвар төлж буй цалинтай иргэд дундаж давхаргын жишгээр хуримтлал үүсгэж хөрөнгөжиж чадахгүй, эсрэгээрээ инфляц, зээлийн дарамт, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалалд хамгийн их өртөж, өрнөөс өрний хооронд амьдарч буйг дурдаад хуулийн төсөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах агуулгатай гэв. Энэхүү өөрчлөлтөөр иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэн, худалдан авах чадвар сайжирч, хөдөлмөр  эрхлэх идэвх нэмэгдэнэ. Мөн цалингаа нуух, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг сүүдрийн эдийн засаг хумигдана. Хувиараа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, дундаж давхаргыг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн татварын таатай орчин нь жижиг, дунд бизнес үйлчилгээний салбарын орлогыг дэмжсэнээр татварын бааз суурь нэмэгдэж эдийн засаг дахь цусны эргэлт сайжрах ач холбогдолтой гэж байлаа.   

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Н.Алтанхуяг, Ө.Шижир, Х.Ганхуяг, Б.Пунсалмаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан хуулийн төсөл батлагдсанаар айл өрхүүдэд хэдий хэрийн дэмжлэг очиж, татварын дарамтаас хэрхэн, яаж чөлөөлөгдөх  талаар лавлав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин жилийн дундуур татварын хуульд оруулж байгаа өөрчлөлт нь зардалтайгаа уялдахгүй байгааг төсөл санаачлагчид хэрхэн дүгнэж буйг тодотгоод хүн амын орлогын албан татвар сум, дүүргийн төсвийг бүрдүүлдэг. Тэгэхээр энэхүү сум, дүүргүүдийн татварын орлого 2.7 их наяд төгрөгөөр буурч байгааг хэрхэн, яаж нөхөх гэж буй талаар ажлын хэсгээс лавласан. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа уг татварын хэмжээг 1.0 хувь болгосноор гарах үр дүн цаашлаад нийт хөнгөлөлт нь бага, дунд орлоготой иргэдэд хэдэн хувиар, хэрхэн очих талаар судалгаа хийсэн эсэхийг тодруулж, хариулт авсан.

Ингээд "Хувь хүний орлогын татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.9  хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.14-т “Гишүүн, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 39.17-д заасан зарчмын зөрүүтэй саналаа хууль, тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэж байгаагаас бусад тохиолдолд холбогдох Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө бичгээр урьдчилан ирүүлсэн байна” гэж заасны дагуу ирүүлсэн саналуудаар санал хураалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    20 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    29 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    1 цаг 5 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    18 цаг 26 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    18 цаг 27 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    20 цаг 29 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    20 цаг 41 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    21 цаг 38 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    21 цаг 56 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    22 цаг 20 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    23 цаг 0 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    23 цаг 13 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    23 цаг 44 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    23 цаг 53 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    23 цаг 55 мин
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    Уржигдар 17 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    Уржигдар 17 цаг 17 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК