
Өнөөдөр дөрвөн ажлын хэсэг, гурван байнгын хороо хуралдана. Хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.
Байнгын хороо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
· Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
· Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
· Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг
Эдийн засгийн байнгын хороо
· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
· Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцэх
· Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
Өргөдлийн байнгын хороо
· Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан
· Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах хүрээнд суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, хооллох зөв дадал төлөвшүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл


























































