
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Үндэсний эв нэгдлийн хамгийн гол эвент болох гэж байна. Наадмын өмнө цол ярьж маргалдана. Наадмын дараа допинг ярьж маргалдана. Үндсэндээ бид бахархал дээрээ маргалддаг ард түмэн болчихлоо шүү дээ.
Их Монгол Улс байгуулагдсаны ой бол Монгол үндэстний их том баяр наадам, цэнгэл байх ёстой. Тэр утгаараа энэ жил 1024 бөх барилдуулахыг дэмжиж байгаа" гэв.



























































