
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр: "Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонгон шалгаруулалтыг олон улсад зарласан талаар мэдээлсэн юм. Энэ хүрээнд нийт долоон аж ахуйн нэгж саналаа ирүүлж, тэдгээрийг 14 шалгуураар үнэлжээ. Урьдчилгаа төлбөрийн босгыг 500 саяас нэг тэрбум ам.доллар байж болохоор санал ирсэн байна. Хамгийн өндөр санал өгсөн гурван аж ахуйн нэгжийн оноо Засгийн газрын шалгуурт хүрээгүй тул сонгон шалгаруулалтад тэнцээгүй байна.
Иймээс “Эрдэнэс Тавантолгой” Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа" гэв.


























































