
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр: "ХББОСЯ-аас Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцжуулалтын банкны тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар мэдээлэв. Эдгээр хуулиуд нь орон сууцны салбарын эрэлт, нийлүүлэлтийг дэмжсэн уялдаа бүхий зохицуулалт.
Мөн орон сууцжуулалтын банк нь арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, бага болон дундаж орлоготой иргэдийг дэмжих тусгай зориулалтын банк байх юм гэв. Одоогоор орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хүлээлт 47 мянгад хүрч, 6.6 их наяд төгрөгийн хэрэгцээ үүссэн бөгөөд хүлээлгийн хугацаа дунджаар 4–6 жил байгаа" гэв.


























































