
Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн сошиал хуудсаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн сошиал хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүнд үг дайжээ. Тэрбээр, "Бүрэн эрхийн хугацаа нь талдаа ороход хорин хэдэн удаа ч гэнэ үү гадаадаар зугаалж ирээд анхныхаа ганц хуулийг батлуулсан гэж хөөрцөглөх,.. яг үнэндээ өмнөх үүрэгт ажлаа хий гэж надаар үглүүлэн байж нэг юм хийх шиг боллоо. Сүүлийн үед тэр гишүүн цэцэрлэгийн хүүхдийн түвшний юм ярьсаар л, нөгөө л Нямбаатартай ноцолдсоор л... Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн өвөл яаж өвөлжсөнийг уушгиараа гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна. Кокс түлэхгүй дулаалга хий гэсэн байна лээ, тэр хүн өөрөө монгол гэрт дулаалга хийгээд хатуу түлш түлэхгүй өвөлжөөрэй гэж хэлмээр байна. Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа гэрээг одоо эрх барьж байгаа эрх мэдэлтнүүдээс нэхэж ав" гэжээ.





















































Сэтгэгдэл (3)