
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл татварын шинэчлэлийн бодлого болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:"Өнгөрсөн даваа гарагаас эхлэн АН-аас эрх баригчдад шаардлага тавьж, ЗГ-т хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Ардын хүүхдийн амь нас яагаад авлигад идэгдсэн засгийн газарт ийм хямдхан үнэлэгдэж байна вэ?
Ерөнхий сайд хариу ирүүлээгүй, хариуцлага тооцохгүй гэж ойлгож байна. Ардын нам хулгайтайгаа эвлэрээд дуусаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ард түмний өмнө болон УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилт, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хариуцдаг. АТГ-ын даргаас эхлээд олон томилгоонд чиг үүрэг өгдөг. Ерөнхий сайдын үг хоосон амлалтууд болоод дуусаж байна.
Аргаа ядахад хүүхэд аавынхаа толгойг маажна гэгчээр ЗГ-т хариуцлага тооцох асуудал ярихаар Засгийн газарт хамтрах сайдын суудал горьдлоо гэнэ. АН-ын нэг ч гишүүн, дэмжигч авлигачдын сүйрч байгаа хөлөг онгоцонд орж суухгүй" гэв.























































