
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд гишүүд тааллаараа сууж буй асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Зургаадугаар сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 17 гишүүн оролцоогүй байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Э.Батшугар, Ж.Баясгалан, Б.Пунсалмаа нар чөлөөтэй байсан бол УИХ-ын гишүүн Э.Одбаяр хуралдааныг тасалжээ.
Мөн эмнэлгийн чөлөөтэйгээр УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ж.Ганбаатар, С.Замира, М.Бадамсүрэн, Б.Баярбаатар нар хуралдаанд оролцоогүй байна.
Харин орон нутгийн томилолтоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ажиллаж байсан бол гадаад томилолтоор УИХ-ын гишүүн С.Лүндэг, Б.Батцэцэг, Н.Номтойбаяр нар ажиллаж байна.























































