
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +16+18 хэм, өдөртөө +26+28 хэмдулаан байна. Багануур орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15+17 хэм, өдөртөө +26+28 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +14+16 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5+10 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22+27 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр +17+22 хэм, бусад нутгаар +13+18 хэм, өдөртөө нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17+22 хэм говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34+39 хэм, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28+33 хэм, бусад нутгаар +23+28 хэм дулаан байна.





















































