Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ

2026-8-15
0
ЖИРГЭХ

Амралтын өдрийн өглөө монгол айлын тогоонд сүүтэй цай буцалж, жижигхэн баншнууд хөвөх нь бидний хувьд энгийн, танил дүр зураг. Гэвч бидний “монгол хоол” хэмээн ойлгодог банш, банштай цайны цаана Монгол, Хятад хоёрын олон зуун жилийн худалдаа, хүн амын шилжилт, соёлын харилцааны түүх нуугдаж байдаг. Банш яг хэзээ Монголд орж ирсэн тухай он, сар заасан тодорхой баримт одоогоор байхгүй. Тиймээс “баншийг Манжууд Монголд авчирсан” гэж шууд дүгнэх нь түүхийн хувьд болгоомжтой хандах шаардлагатай асуудал. Харин банш зэрэг гурилд мах хийж чанах, жигнэх хоолны төрөл Хятадын хойд нутгийн хоолны соёлтой холбоотой бөгөөд Монголд Чин улсын үеийн худалдаа, суурьшил, соёлын харилцаагаар улам дэлгэрсэн байх үндэслэл бий.

1691 онд Халхын ноёд Манж Чин улсын эрхшээлд орсноор Монголын нутаг дэвсгэр Хятадын улс төр, худалдааны орон зайтай илүү нягт холбогджээ. Чин улсын үед Их Хүрээ, Улиастай, Ховд зэрэг худалдааны төвүүдэд хятад худалдаачид, гар урчууд олноор ажиллаж байв. Тэдний хамт гурил, нарийн боов, банш зэрэг Хятадын хот суурингийн хүнсний соёлын элементүүд Монголын нийгэмд нэвтрэх нөхцөл бүрджээ.

Хэл, хоолны соёлын судалгаанууд ч ийм харилцааг тодорхой хэмжээгээр баталдаг. Монгол, Манж, Солонгос хэлний хүнсний нэр томьёог харьцуулсан судалгаанд банш төрлийн хоол болон бусад гурилан хүнс Хятадын соёлын нөлөөгөөр хөрш орнуудад тархсан жишээг авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл банш нь Монголын нүүдэлчдийн эртний уугуул хоол гэхээсээ илүү хөрш суурин соёлтой харилцах явцад нутагшсан хоолны нэг төрөл байх магадлал өндөр. Улс, үндэстнүүдийн харилцан нөлөөллийн гол баталгаа энэ.

Баншны машин

Гэхдээ Монголд орж ирсэн банш тэр хэвээрээ үлдсэнгүй. Монголчууд өөрийн ахуйд тохируулан өөрчилжээ. Хятадын олон төрлийн баншны оронд монголчуудын хэрэглэдэг хонины мах гол орц болж, жижиг хэмжээтэй баншийг чанаж идэх хэв маяг түгсэн байна. XIX зуунд Монголд ажиллаж байсан Жеймс Гилморын тэмдэглэлд жижиглэсэн хонины махыг гурилаар бүрж, чанаж иддэг баншны тухай дурдсан нь тухайн үед банш Монголын хоолны хэрэглээнд хэдийнэ орсныг харуулах сонирхолтой баримт юм.

Харин баншийг монголчуудын сүүтэй цайтай хослуулсан нь илүү өвөрмөц нутагшил болсон. Сүүтэй цай Монголын өдөр тутмын хооллолтын чухал хэсэг байсан учраас баншийг цайнд чанаж, мах, гурил, сүүг нэг дор багтаасан тэжээллэг хоол бий болжээ.

Ингээд өнөөдрийн банштай цай бий болсон байна. Тиймээс үүнийг “Хятадын хоол” эсвэл “эртний цэвэр монгол хоол” гэж туйлшруулахын оронд хөршийн хоолны соёл Монголд нэвтэрч, монголчууд өөрийн ахуй, хүнс, цайны уламжлалтай хослуулан өөриймшүүлсэн хоол гэж ойлгох нь илүү үндэслэлтэй. Өнөөдөр бид банштай цайг амралтын өдрийн дулаан уур амьсгалтай холбодог. Харин нэг аяга цайны цаана Монголын нүүдэлчин ахуй болон хөрш Хятадын суурин соёл олон зууны турш хэрхэн уулзаж, нэг хоол болон хувирсны түүх оршиж байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тө өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тө өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
    52 мин
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
    58 мин
  • ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
    1 цаг 15 мин
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
    1 цаг 22 мин
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
    17 цаг 5 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    18 цаг 31 мин
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
    18 цаг 39 мин
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    19 цаг 26 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    19 цаг 59 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    20 цаг 7 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    20 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    21 цаг 32 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    22 цаг 25 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    23 цаг 10 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    23 цаг 20 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    23 цаг 24 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК