
Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 60-100 жил болдог байхад
хуванцар сав 450 орчим жил хог хэвээр оршдог гэдэг. Тиймээс Австрали,
Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг
хязгаарласан. Хамгийн сүүлд Мавританд гялгар уутыг бүрмөсөн хориглолоо.
Дэлхийд пластик дахин ашиглалт аль хэдийнээ ажил болж АНУ-д гэхэд 1600
үйлдвэр ажиллаж байна. “Форд” компани 22 ширхэг ундааны саваар машины
нэг суудал хийх төсөлдөө нийт хоёр сая гаруй сав боловсруулжээ.
Солонгосчууд нийслэл хотынхоо метрог хуванцраар хийсэн нь ам сайтай
явна. Энэ мэт араар пластик “баялаг”-ыг дэлхий нийт хамгийн овжин
ашиглаж байна.

Гялгар уут газрын хөрсөнд задралд орохын тулд 60-100 жил болдог байхад хуванцар сав 450 орчим жил хог хэвээр оршдог гэдэг. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарласан. Хамгийн сүүлд Мавританд гялгар уутыг бүрмөсөн хориглолоо. Дэлхийд пластик дахин ашиглалт аль хэдийнээ ажил болж АНУ-д гэхэд 1600 үйлдвэр ажиллаж байна. “Форд” компани 22 ширхэг ундааны саваар машины нэг суудал хийх төсөлдөө нийт хоёр сая гаруй сав боловсруулжээ. Солонгосчууд нийслэл хотынхоо метрог хуванцраар хийсэн нь ам сайтай явна. Энэ мэт араар пластик “баялаг”-ыг дэлхий нийт хамгийн овжин ашиглаж байна.
Харин манайд хуванцар хэмээх түүхий эд хамгаас их байгаа хэрнээ баялаг болох нь бага. Яагаад? Боловсруулах технологи, үйлдвэр байхгүй гэж үү? 
Манай улсад хуванцарыг дахин боловсруулж сандал, ширээ хийдэг туршлага байгаа аж. Одоогийн байдлаар хоёр компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймгийн “Сан Оргиу” ХХК бол анхдагч нь. Түүний дараа “Төв төгөлдөр” гэдэг компани байгуулагджээ. Хаягдал хуванцарыг цэвэрлэж, ялгаж, бутлах, хайлуулах, хэвэнд цутгах, хөргөх гээд 10 гаруй дамжлагын дараа шинэ бүтээгдэхүүн гардаг аж. Зөвхөн ус, ундааны сав гэлтгүй гялгар уутыг хүртэл боловсруулж болдог нь бас нэг давуу тал. Энэ түүхий эдээр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч миний санахад хоол идэх сав, нялхас үмхэж суух тоглоомноос бусад хэрэгслийг хуванцраар орлуулах боломжтой санагддаг. Жишээ нь, 600 тонн гялгар уут, хуванцар савыг боловсрууллаа гэж бодъё. Эндээс 12 мянган метр хашаа, 600 ширхэг сандал, 400 ширхэг хогийн сав, 30 мянган ширхэг хуванцар шон гарна гээд бодохоор Монгол даяар бүрхсэн их хуванцар хаягдал хэдий хэмжээний баялаг вэ гэдэг тойм тодорно. 2003-2004 онд манай улсад анхлан технологийг нэвтрүүлсэн “Сан Оргиу” компаний дараа “Төв төгөлдөр” байгуулагдахдаа арга, технологийг өөрсдийн санаагаар бий болгохыг чармайсан гэдэг.
Монголчууд хашаа, хайс, хогийн сав, сандал, ширээ, машины дугуйн ивүүр, траншейны таг, шон зэргийг төрөл төрлөөр нь үйлдвэрлэж байгаа. Тэгвэл дэлхий дахинд 25 ширхэг хуванцар саваар усанд хөвдөг хүрэм нэг ширхгийг хийдэг. Америкт үйлдвэрлэсэн таван цүнхний дөрөв нь хуванцар орсон материалтай байдаг.

Манай хоёр компани нэг кг пластикийг 100 төгрөгөөр үнэлж авдаг байна. Үүнийг хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн болгоод нэг кг нь 800-1000 төгрөгний ханштай худалдаалдаг гэнэ. Гэсэн ч хуванцар боловсруулагч компаниуд илүү өргөн, сэтгэл зовоосон экологийн зах зээлд анхаарал хандуулсан гэнэ. Нэг хэсэг барилгын тулгуурт зулзаган мод ашиглаж байгааг байгаль орчинд санаа тавьдаг хүмүүс асуудал болгон дэвшүүлснээр ажил хэрэг болж хориглосон. Гэтэл үүний цаана хашаа, хайс, хашлага барихын төлөө бүр ч олон мод огтолж байгааг тэд анзаарчээ.
Хөрс бохирдуулж, хөлд хөглөрсөн хаягдлыг дахин ашиглах санаа монголд хүчээ авч, төрийн зүгээс ч дэмжигдэж байна. Бидний хэрэглээ сандал, ширээ төдийхнөөр зогсохгүй ч үүнийг амьдралдаа хэрэглэж эхлүүлэх нь хамгийн том дэмжлэг билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (16)