
Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцов.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж шүүсэн юм.
Шүүх бүрэлдэхүүн удаан зөвлөлдсөний эцэст шүүгдэгч 15 хүний есийнх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин “Анод” банкны гүйцэтгэх захирал асан Л.Уламбаярт 2.3 жил биеэр эдлэх, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз дөрвөн жил биеэр эдлэх, Н.Даваа хоёр жил биеэр эдлэх, Д.Энхтөр дөрвөн жил биеэр эдлэх, зээлдэгч Н.Гантулга 2,1 жил биеэр эдлэх гэсэн ялыг оноосон байна. Мөн Н.Оюунцэцэгт таван жилийн ял оноосон ч нялх хүүхэдтэй хэмээн өршөөлд хамруулсан байна.
Түүнчлэн ял авсан ТУЗ-ын гурван гишүүн болох Э.Гүр-Аранз, П.Даваа, Д.Энхтөр нар 76 тэрбум, зээлдэгч н.Гантулга 940 сая төгрөгийн хохиролыг тус бүр барагдуулна гэж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа ял сонссон удирдлагуудыг Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан байна.
Тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)