
Өмнөговь аймаг дахь Оюутолгой ордын гэрээний талаар "Рио Тинто" компани болон Монголын Засгийн газрын сайд нар хаалттай уулзалт хийсэн. Энэ хурлын талаар олон хүн байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга энэ талаар "Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байхад
улаан цайм эсрэг байсан хүмүүс гэнэт өөрчлөгдлөө. Энд ямар нэг юм байгаа
болов уу гэж хар төрөөд л байна" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр "Шударга ёс" эвслийн УИХ дахь бүлгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга Л.Цог, гишүүн Г.Уянга, Д.Батцогт нар "Оюутолгой"-н гэрээний талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаад байна. Хэвлэлийн бага хурал 14.00 цагт Төрийн ордны "Г" танхимд болно.
Сэтгэгдэл (3)