Боловсролын ерөнхий хуульд суралцагч нь ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших эрхтэйг хуульчилсан.
Ялгаатай хэрэгцээтэй суралцагч болох дацан, хийдэд шавилан сууж буй хүүхдийг боловсролд тэгш хамруулах талаар Боловсролын яамнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, тусгай зөвшөөрлийг шинэчилж, танхимын болон цахим сургалт, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулах замаар 2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсад болон Энэтхэг улс дахь буддын дацан хийдэд шавилан сууж буй лам нарыг ерөнхий боловсролд бүрэн хамруулж эхэллээ.