Элсэлтийн Ерөнхий шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ жилийн шалгалтын онцлог нь математикийн даалгаврын 1000 бодлогыг нээлттэй байршуулж, үүгээр шалгалтын материалаа бүрдүүлсэн. Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч гэсэн гурван зүйлийг урьдчилан бэлтгэсэн байгаа. Тэгэхээр харандаа авч ирэх шаардлагагүй.
Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авчирна. Магадгүй байхгүй, гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагаа байж болно" гэв.