
Үүнээс гадна баярын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлсэнтэй холбоотой осол их гардаг учир, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа. Хөдөө орон нутаг руу явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, дулаан хувцаслаж явах хэрэгтэйг сануулав. Зарим орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл, байнгын пост ажиллуулах юм байна. Тухайлбал, Хэнтий аймгийн замын цагдаагийн хэлтэс Мөрөн, Цэнхэр-мандал, Жаргалтхаан, Өндөрхаан сумдад байнгын пост, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах ажээ.
Сэтгэгдэл (2)