зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Намрын чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ

2013-2-08
0
ЖИРГЭХ

 BSN_0139  -УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013  ОНЫ НАМРЫН ЧУУЛГАНЫГ ХААЖ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН  ХЭЛСЭН ҮГ-

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

     Эрхэм гишүүд ээ
,

    Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэлээ.

     Намрын чуулган ажлын 93 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 34 удаа, байнгын болон дэд хорооны хуралдааныг давхардсан тоогоор 131 удаа хийсэн байна.

    Чуулганаар бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 68, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 16, Улсын Их Хурлын 59 тогтоолыг тус тус хэлэлцэн батлав.

    Хуулийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжлийн сангийн тухай хуулиуд,  төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

    Нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 2 хувьтай тэнцэж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тусгай шаардлагуудыг  хангасан төсвийг баталлаа.

  Макро эдийн засгийг мөнгөний бодлогоор тогтворжуулж ирснийг өөрчилж, төсөв, мөнгөний харилцан уялдсан бодлогыг хэрэгжүүлэхээр болсон нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөг бууруулах эерэг үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

   Нэгдсэн төсвийн нийт орлого 7,088.3 тэрбум төгрөгт хүрлээ. Төвлөрлийг сааруулах чиглэлээр Төсвийн тухай хуульд хийсэн шинэчлэлт, өөрчлөлт хэрэгжиж,  орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн алхам болсон.

     2013 оны орон нутгийн төсвийн орлого 1,813.6 тэрбум буюу  нийт төсвийн 20.7 хувьд хүрч байна. Орон нутагт хийх улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 1,498.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 152 тэрбум, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн хэмжээ 247.6 тэрбум төгрөгөөр батлагдсан. Төсөв, хөрөнгө оруулалтыг оновчтой зөв хуваарилж, үр дүнтэй зарцуулж чадвал орон нутаг эдийн засгийн хувьд чадавхижих бүрэн боломжийг Улсын Их Хурал бүрдүүлж өглөө.

   Төсвийн хэмжээ нэмэгдэж, төсвөөс гадуурхи төрийн хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт ихсэж байгаа нь төсөв, хөрөнгө оруулалтад тавих төрийн хяналтыг илүү сайжруулах, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтыг олон нийтэд ил тод байлгах шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

    Улсын Их Хурал төрийн аудитын байгууллагыг  удирдлага, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд бэхжүүлж, түүнийг хараат бус, хөндлөнгийн байр сууринаас ажиллах нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

   Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгон гаалийн бүрдүүлэлтэд хүнд суртал, чирэгдэл учруулдаг байсан баримт бичгийн тоог цөөллөө.

  Газрын тосны салбарт аж ахуйн нэгжүүдийн газрын тос хайх, олборлох, ашиглах зориулалтаар импортолсон бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлдөг байсан бодлогыг өөрчилж, татварын тэгш, шударга зарчим, бизнесийн ижил нөхцөлийг хангасан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийлээ.

    Бизнес эрхлэгчдийг татвараа өөрөө тодорхойлж, төлөхөд туслах мэргэшсэн зөвлөх ажиллаж, тэдгээрийг татварын эрсдлээс хамгаалж байх эрх зүйн орчныг шинээр бий болгож, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг баталлаа.

    Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих хүрээнд 5 тэрбум хүртэлх ам. долларын “Чингис” бонд, малчид, үйлдвэрлэгчдийг урамшуулахад 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн.

   Улсын Их Хурал эдгээр бондын борлуулалт, түүний үр ашиг, санхүүжүүлэх төслүүдийн чанар, үр дүн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах болно.

     Хаврын чуулганаар “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжигдэх төслүүдийг батална. Засгийн газар “Чингис” бондын эх үүсвэрийг  техник, эдийн засгийн үзүүлэлт, судалгаа нь үндэслэлтэй хийгдсэн, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулж ирнэ гэдэгт найдаж байна.

   Иргэдийн банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын шинэ тогтолцоог бий болголоо. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталснаар мөнгөн хадгаламжийн найдвартай байдал, санхүүгийн салбарын тогтвортой ажиллагаа хангагдсанаас гадна  татвар төлөгчдийн мөнгөөр  дампуурсан банкны алдагдлыг хааж, төр хариуцлага хүлээхгүй боллоо.

   Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монгол хүнийг хөгжүүлэх шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг дэмжиж, Боловсролын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт орууллаа. Сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоно.

   Өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажилласан жил нь тасарсан иргэдийн 1990-1995 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох, 1995-2000 онуудад төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, нөхөн төлж болохоор  Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

    Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хүний дархлалын олдмол хомсдолын вирусын халдвартай иргэдийн тоо нэмэгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан, иргэд, байгууллага анхаарах шаардлагатай байна.  Халдвар авахгүй байх иргэдийн ухамсарыг дээшүүлэх, халдвартай иргэдийн эрхийг хамгаалахад энэ хууль  ахиц гаргана гэж найдаж байна.

    Зөвшөөрөлгүй барилга барьж, барилгын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг биелүүлдэггүйгээс иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол  учруулах явдал гарсаар байна. Энэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг Улсын Их хурлаас томилон ажиллуулж, тайланг нь сонсоод холбогдох шийдвэрийг гаргасан болно.

   Шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр болон тойргийн зарчмаар байгуулах журмыг Шүүх байгуулах тухай хуульд тусгасан. Хууль батлагдсанаар шүүхийн ачаалал буурах, хэрэг, маргааныг тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэж байх боломж бүрдлээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 6 дугаар сард болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн хуулийн зарчимтай нийцүүлж, шинэчлэн баталлаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд саналаа өгөх боломжтой болсон. Сонгуульд автоматжуулсан техник хэрэгслийг ашиглахаар Улсын Их Хурал тогтоол гаргасан.

     Эрхэм гишүүд ээ,

    Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс төрийн мэтгэлцээний сэдэв болсон “Оюутолгой” төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг чуулганаар сонсож, бид нэгдмэл байр суурьтай болж чадлаа.

    Улсын Их Хурлаас баталсан  хууль тогтоомж, шийдвэрүүд амжилттай хэрэгжсэнээр  улс орны хөгжлийг түргэтгэж, их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

     Үндэсний уламжлалт баярыг тохиолдуулан ард түмэндээ  сар шинийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх,  аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

     Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

     Монгол Улсын Их Хурлын 2012 оны намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Мөнхсайханыг сайдын суудалд нь үлдээх олон шалтгаан бий гэв
    7 мин
  • Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    42 мин
  • Д.Энхжаргал: Шалгуулагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгчийг бэлдсэн
    1 цаг 6 мин
  • ХХБ-ны Apple Pay үйлчилгээг идэвхтэй ашигласан 102 харилцагч шагналаа гардан авлаа
    1 цаг 20 мин
  • Үхрийн мах болон I гурилын үнэ дахин өсжээ
    1 цаг 42 мин
  • Нийтийн тээврийн 1095 автобус иргэдэд үйлчилж байна
    1 цаг 42 мин
  • Шинэ Засгийн газрын анхны хуралдаан үргэлжилж байна
    2 цаг 2 мин
  • ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын хуваарь
    2 цаг 7 мин
  • Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлжээ
    2 цаг 30 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
    2 цаг 43 мин
  • СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 6 мин
  • Дацан хийдэд шавилан суралцаж буй лам нарыг ерөнхий боловсролд хамруулж эхэллээ
    3 цаг 16 мин
  • Монголчуудыг ганзага хоосон буцаагаагүй Будапештын ДАШТ
    4 цаг 5 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар иргэдийнхээ баярыг НИЖГЭР хийх нь ээ!
    4 цаг 11 мин
  • Шинэ Засгийн газрын сайд нарын ХОМ
    4 цаг 18 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 3 мин
  • Элсэлтийн шалгалтад давхардсан тоогоор 133390 шалгуулагч оролцоно
    5 цаг 11 мин
  • Танилц: Г.Занданшатарын Засгийн газрын ГИШҮҮД
    5 цаг 13 мин
  • Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа
    5 цаг 34 мин
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
    5 цаг 41 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
24 баримт
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК