

Тэрбээр “Израиль Исламын Бүгд Найрамдах Иран улсад халдан довтолвол Ираны ард түмэн Израилийг үнсэн товрог болгоход бэлэн байна” хэмээн хэлжээ. “Израиль Иран улсад халдан довтлох бодолтой байна. Гэвч хариуд нь авах арга хэмжээ болон хор уршгаас эмээж байна” гэж Ерөнхийлөгч онцолжээ.
Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мягмар гарагт Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Египетэд зочилсон юм. Түүний 3 хоногийн албан ёсны айлчлал нь 1979 оны исламын хувьсгалаас хойшхи анхны албаны айлчлал билээ.
Д.Идэр