зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Данийн Вант Улсын парламентын даргыг хүлээн авч уулзав

2013-3-04
0
ЖИРГЭХ
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофтыг өнөөдөр хүлээн авч уулзав.
элбэгдорж    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофтыг өнөөдөр хүлээн авч уулзав.

     Ерөнхийлөгч хоёр орны найрсаг харилцааг ихээхэн үнэлдгээ, түүнчлэн Данийн Засгийн газар манай орны ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь дэмжин тусалж, Данидагийн шугамаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийллээ.

     Мөн “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг өнөө жил бид тэмдэглэх болно. Ойн жилд Данийн парламентын даргыг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улс Данитай соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэх сонирхолтой байна. Түүнээс гадна манай эрчим хүч, уул уурхай, хүрээлэн буй орчны салбарт Дани Улс хөрөнгө оруулж, хамтран ажиллах ихээхэн боломж бий. Бид халаалтын системийг бэхжүүлэх, Данийн цэвэр, ногоон технологийг оруулж ирэхийг хүсч байна. Данийн  нийгмийн хамгааллын системээс суралцах, шууд холбоо тогтоохыг, бас хоёр орны аудитийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг  эрмэлзэж байна. Монголд нар, салхины эрчим хүчийг ашиглах том боломж бий. Эхний салхин станцыг бид байгуулж байгаа. Ер нь “Азиа супер сүлжээ” гэсэн эрчим хүчний том систем байгуулах сонирхол байгаа гэж Ерөнхийлөгч хэллээ.  

    Данийн парламентын дарга Монголын сайхан оронд айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Манай хоёр орон хамтдаа урагшилж хөгжиж байна. Өөрийн орны талаар танилцуулж, шинэ мэдээлэл өгсөнд баярлалаа” гэв.

     Ерөнхийлөгч хэлэхдээ “2011 онд Монголын эдийн засаг хамгийн өндөр буюу 17 хувийн өсөлттэй байсан. 2012 онд авлигыг хамгийн хурдан багасгасан орноор тодорсон. Нэг жилийн дотор 26 орноор байраа урагшлуулсан. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Бид Европын холбоо, Европын орнуудтай тогтоосон харилцаагаа ихээхэн үнэлдэг.

Монгол Улс бас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд сайд нарын уулзалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол хорь гаруйхан жилийн өмнө тоталитар системтэй орон байсан шүү дээ. Өнөөдөр ардчиллын тэргүүлэгч орон болсон байна. Тэгээд бодохоор энэ ололт бол ихээхэн ач холбогдолтой гэж үзэхээс өөр аргагүй юм.

Сайд нарын уулзалтад зарим улс орны төр, засгийн тэргүүн, мөн сайд нар оролцоно. Бирмийн ардчилсан удирдагч Ан Сан Сучи оролцохоо илэрхийлсэн. Энэ бол сайн мэдээ. Бид бусдад заах гээгүй. Бид туршлагаа л хуваалцахыг хүсч байна. Манай улс олон улсын тусламжийн сан байгуулсан. Монголын ардчилсан шилжилтийн үед олон орон бидэнд тусалсан. Одоо бидний ээлж ирсэн гэж бодож байна. Киргиз гээд шинээр ардчиллын замыг сонгосон орнууд бидний туршлагыг сонирхож байна. Эрх чөлөө, үнэт зүйлд том, жижиг орон гэсэн ялгаа байх ёсгүй. Жижиг орон ч эрх чөлөөний жишиг улс байж болно. Манай 850 энхийг сахиулагч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байна. Би саяхан очиж цэргүүдээ эргээд, тус орны ерөнхийлөгчтэй уулзаад ирсэн. Эдгээр чиглэлээр бид хамтран ажиллах боломж бий” гэлээ.

    Данийн парламентын дарга ардчилалд оруулж буй Монгол Улсын хувь нэмэрт талархаад “Дани улс эрчим хүч, Улаанбаатарын төвлөрсөн халаалтын систем, мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжтой” гэдгээ илэрхийлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 48 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    6 цаг 6 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    9 цаг 28 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    10 цаг 13 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    10 цаг 34 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    11 цаг 15 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    11 цаг 41 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    11 цаг 55 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Өчигдөр 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Өчигдөр 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Өчигдөр 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Өчигдөр 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК