
Л.Эрхэмбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны “санал хураалтын дүнг нэгтгэсэн” 48 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Дээрх тогтоолд зааснаар УИХ-ын 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаяр сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн аж. Нэхэмжлэгч энэ тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу байсан, үнэн хэрэгтээ сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан гэж үзэж маргажээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сэтгэгдэл (3)