Төрийн ордонд болж байгаа Монголын эдийн засгийн форумд гадныхны
анхаарлыг татсан чухал сэдэв нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах
талаар “Рио Тинто” компанитай хийсэн гэрээний асуудал болоод байна.
Блүүмберг, Ройтерс зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн
байгууллагууд энэ чуулганыг онцлон сурвалчилж байна.
Оюутолгой ордын гэрээг өөрчлөх асуудал бодитоор яригдаж Монголын Засгийн
газар болон “Рио Тинто” групп хэлэлцээрийн ард сууж эхэлснээс хөрөнгө
оруулагчид үр дүнг нь тэвчээртэй хүлээж байна. Өнгөрсөн баасан гарагт
гэхэд Оюутолгойн ордыг эзэмшдэг “Torquoise Hill Resourses” компанийн
хувьцаа даруй 11 хувиар унасан. Тэгвэл Монголын эдийн засагчид энэ үйл
явдлыг хэрхэн дүгнэж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.
“Блүүмберг” агентлаг Эдийн засаг хөгжлийн сайд О.Чулуунбатын
хэлсэн үгийг өчигдөр онцолжээ. О.Чулуунбат сурвалжлагчид хэлэхдээ “Хэрэв
“Рио Тинто” болон Засгийн газар Оюутолгойн ордыг эхлүүлэхэд мөнгө
босгох тал дээр нэг шийдэлд хүрч чадахгүй бол энэ нь Монголын бизнесийн
салбар том сүйрэлтэй нүүр тулах болно” гэжээ. Тэрбээр “Рио Тинто өдөр
тутмын, долоо хоногийн, сарын үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлж
байгаа болохоос томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт огтхон ч
хийхгүй байна. Тэгсэн ч хэлэлцээр бүтэлгүйтвэл хүнд бэрхшээлтэй учирна”
гэв.
Харин Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Баянжаргал
“Манай зөвлөлд багтдаг том, жижиг байгууллагууд бүгд Оюутолгой компанип
ханган нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Хэрэв хэлэлцээр
бүтэлгүйтэх тийшээ хандвал даруй 12 мянган хүн ажилгүй болно гэдэг том
эрсдэл” гэж дүгнэжээ. Энэ чуулганаар Монголын нэрийг дэлхийд гаргах
брэнд бүтээгдэхүүнийг нэрлэх зорилготой байгаа ч үүнээс илүү “Буян”
компанийн захирал Б.Жаргалсайханы үйлдэл гадныхны анхаарлыг татаад
авчээ. Б.Жаргалсайхан Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох
нь” салбар хуралдаанд оролцох үеэрээ цаг нь дууссан гэж сануулга өгсөн
хөтлөгчийг яриаг нь тасалдууллаа гэж уурлан чуулганд хандив болгон өгсөн
5 сая төгрөгөө эргүүлэн авна гэж сүрдүүлсэн тухай ч бас
мартсангүй дурдав. Б.Жаргалсайханыг “Блүүмберг”-ийн сурвалжлагч “Ууртай
бизнесмен” гэж нэрлэсэн байна.
Сэтгэгдэл (4)