

”Ижий бурхандаа мөргөмүү” хүндэтгэл ёслолын арга хэмжээг МАН-ын дэргэдэх НАМЭХ-оос өнөөдөр зохион байгуулна.
16:00 цагаас Оюутны эрхийн өдөрт зориулан ”Оюутны хавар” арга хэмжээг МАН-ын дэргэдэх НАМОХ-оос зохион байгуулна. БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцоно.
Нийслэлийн удирдлагууд мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Smart city шинэ төсөл эхлүүлж байгаа бөгөөд төслийн танилцуулах уулзалт 09:00 цагт Хангарьд ордны 14 давхарт болно.
11.00 цагт МН мэдээллийн төвд Ухаалаг гар утсанд суурилсан эмнэлэг, эмийн сангийн лавлах программыг танилцуулна. Үүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх хувийн эмнэлгийн танилцуулга, хаяг, үнэ тариф, үйлчилгээ болон эмч нарын талаарх мэдээллийг оруулсан ажээ.
11.30 цагт МН мэдээллийн төвд “Эв санаа, нэгдэл” ҮЭ-ээс “Эрдэнэс Таван толгой”-н удирдлага болон МҮЭ-ийн холбоог шүүхэд өгөх асуудлаар мэдээлэл хийнэ.