

Хатан хаан нарийн гэдэсний үрэвслийн шинж илэрснээр долдугаар Эдвард хааны нэрэмжит эмнэлэгт хоёр өдөр эмчлүүлсэн юм.
Энэ нь 86 настай хатан хаан сүүлийн 10 жилд эмнэлэгт хэвтсэн анхны тохиолдол болсон тул олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Өнгөрсөн 12 дугаар сард хаан ширээнд суусны 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн тэрбээр бие тавгүйтсэний улмаас долоо хоногийн айлчлалаа хойшлуулсан байна.
Д.Идэр