Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хар тамхины бүлэг наймаачдыг
шүүж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, 188.3-т зааснаар
буруутган шүүж байна. 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд
нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар
бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн
уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай
бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хар тамхины бүлэг наймаачдыг шүүж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, 188.3-т зааснаар буруутган шүүж байна. 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 188.3-т галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.