

Эрх баригчдийн мэдээлснээр хэсэг бүлэг Сирийн цэргүүд сөрөг хүчний босогчдоос зугтааж өнгөрсөн амралтын өдрүүдэд Иракийн хилд нэвтрэхээр дүрвэж явсан байна. Цэргүүдийг Сири, Йордан, Саудын Арабын хил залгаа орших Ал Анбар аймагт буцаасан бөгөөд тэр үед буутай этгээдүүдэд хөнөөгдсөн гэжээ.
Сирийг Засгийн газрыг эсэргүүцэж буй сөрөг хүчнийхэн ихээхэн хүч авч хойд хэсгийн Ракка хотыг эзлэн авсан юм. Ирак, Сири улсууд 600 км-т хил залгадаг юм.
Д.Идэр