
Мэдэгдэл
Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байх хугацаандаа МҮОХорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нарыг хөрөнгө завшсан, хувьдаа ашигласан гэдэг үндэслэлээр хууль, хяналтын байгууллагаас саатуулан шалгаж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс мэдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан намайг АТГ-т өргөдөл өгсөн мэтээр мэдээлснийг олж үзлээ. Би Д.Загдсүрэнгийн талаар хаана ч, тэр дотроо АТГ-т өргөдөл гомдол гаргаагүй, үүнийг ил далдаар зохион байгуулаагүй, хэн нэгнийг өдөөн хатгаж, турхираагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж намайг энэхүү асуудалд холбогдуулан татан оролцуулах оролдлого хийж байгааг маш эгдүүцэн хүлээж авч байна.Монгол Улсад нийтийн биеийн тамир, мэргэжлийн спорт, олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, спортын байгууллагууд түүний дотор Монголын Үндэсний Олимпийн Хороог шинэчлэх, дүрмийг Олон Улсын Олимпийн хартид бүрэн нийцүүлэх, зохистой засаглалыг хөгжүүлж, спортын байгууллагад ил тод байдал, шударга өрсөлдөөн, шийдвэр гаргах үйл явц болон санхүүгийн байдлыг олон нийтэд ил тод, ойлгомжтой болгох асуудлыг байнга дэвшүүлж байсан гэдгээ дурдмаар байна. Спортын байгууллагын хөгжлийн үзэл баримтлалын асуудлыг MYOX-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн шалгагдаж байгаа асуудалтай холбон тайлбарлах, хутган гуйвуулах оролдлого нь явуургүй алхам юм. Хэрэв намайг энэ асуудалд дахин холбох аливаа оролдлогыг хийвэл миний нэр хүндэд халдсан гэж үзэн шүүх, хуулийн байгууллагад хандах болно гэдгээ мэдэгдэж байна.
Д.Баясгалан
Олон Улсын Оюутны Спортын холбооны Ерөнхий санхүүч
МОСХолбооны Ерөнхийлөгч
МҮОХорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч 2004-2012
Турины өвлийн 2006 оны олимп, Бээжингийн 2008 оны, Олимпийн наадмын Монголын төлөөлөгчдийн Тэргүүн
2013 оны 3-р сарын 4-ний өдөр
Сэтгэгдэл (1)