
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн
Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах
өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажил
өрнүүлж байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажил өрнүүлж байгаа юм байна. “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ыг 2013.02.01 – 2013.03.01 өдөр хүртэлх хугацаанд оюутан залуусын дунд тус тус зарлажээ. Уг аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оюутан, залуус болон эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах,тэдний зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой лекц унших аж. Лекц өнөөдөр 14.00 цагт Төв “Хаан банк”-ны Театрт болох бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ы бүтээлүүдийг шалгаруулж, өнөөдөр, маргааш тус театрт үзэсгэлэн гаргаж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/