“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” гэрэл зургийн үзэсгэлэн болно

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдрийг угтаж “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” кампанит ажил өрнүүлж байгаа бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ыг 2013.02.01 – 2013.03.01 өдөр хүртэлх хугацаанд оюутан залуусын дунд тус тус зарласан.
Уг аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оюутан, залуус болон эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах,тэдний зан үйл, хандлагад нөлөөлөх зорилготой лекц уншина. Лекц 3 дугаар сарын 5-ны өдрийн 14.00 цагт Төв “Хаан банк”-ны Театрт болох бөгөөд “Гэрэл зургийн уралдаан”, “Шилдэг уриа бичлэгийн уралдаан”-ы бүтээлүүдийг шалгаруулж, 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд тус театрт үзэсгэлэн гаргаж байна.