Манай улс жил бүрийн гуравдугаар сарын 5-нд бүргэдийн баярыг зохион явуулдаг. Тэгвэл энэ оны “Бүргэдийн баяр 2013” маргааш "Чингис хүрээ" жуулчны баазад болох гэж байна. Маргаашийн баярт Баян-Өлгийн аймгийн сум сумдын шилдэг 20 бүргэдчин, бүргэдийн хамт оролцоно.

Манай улс жил бүрийн гуравдугаар сарын 5-нд бүргэдийн баярыг зохион явуулдаг. Тэгвэл энэ оны “Бүргэдийн баяр 2013” өнөөдөр "Чингис хүрээ" жуулчны баазад болох гэж байна. Өнөөдрийн баярт Баян-Өлгийн аймгийн сум сумдын шилдэг 20 бүргэдчин, бүргэдийн хамт оролцоно.
Тэмцээнд оролцогч бүргэдүүд ан хийхийн зэрэгцээ тулам буцаацалдах зэрэг олон сонирхолтой тэмцээнээр өрсөлдөх аж. Бүргэдийн баярыг Монгол хүн 15 мянгаар үзэх боломжтой. Тус баяр нь долоо дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд маргааш салбарын яам болон холбогдох төрийн байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн очих гэнэ.
Т.Хулан