
Нэгэн үе хүүхэд залуусыг “Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран
бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд
удаагүй байгаа.

Нэгэн үе хүүхэд залуусыг “Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран бүтээлээрээ байлдан дагуулаад байсан “Дижитал” хамтлаг эргэн нэгдээд удаагүй байгаа. Тэд хамгийн сүүлд “Гандан буурахгүй” дуу гаргасан бол өнгөрсөн сарын 14-нд буюу гэгээн валентины баярын өдөр Дижиталын тоглолт UB паласын их танхимд хуран цугласан залуучуудыг доргиосон билээ. Тоглолтонд 14 жилийн турш хийсэн уран бүтээлүүдээс сонсогчидынхоо сайн мэдэх шилдэгийн шилдэг 20 бүтээлээ хүргэсэн бөгөөд энэхүү тоглолтынхоо маргаашнаас хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байсан. Мөн Европын 12 орноор бие даасан тоглолтоо хийнэ гэдгээ сонсогч, фенүүддээ дуулгаад амжсан билээ. Гэвч хамтлагийн гишүүд болох Эрка, Мөөгий хоёрын ээжүүдийн бие тааруу байгаа учир аялан тоглолтыг түр хугацаагаар хойшлуулаад байсан ч тэд аялан тоглолтоо амжилттай дуусгаад иржээ. Дархан, Эрдэнэт, Хөтөл, Сэлэнгэ зэрэг аймгуудаар аялан тоглолтоо хийгээд ирсэн Дижиталынхан үзэгчдийн хүсэлтээр Улаанбаатар хотод "Зүрх рүү" тоглолтоо дахин хийхээр болжээ. Тоглолт тун удахгүй i loft function house-т болох юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)