МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн
Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан
хорих 461 дүгээр ангид саатуулсан.

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин түүний биеийн байдал муудсанаар өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд түүнийг батлан даалтад гаргасан билээ.
Харин хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын байгууллагын хяналтад шилжүүлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад эх сурвалжуудаа нэрлэж, өөрийг нь буруутгасан хуулийн зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн түүний гадагш гарах эрхийг түдгэлзүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл (10)