
Хуульд заасан болзол шаардлагыг хангасан 35 хүн Дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруултад орохоор нэрээ дэвшүүлж, бүртгүүлжээ. Эдгээрийн дотор хууль зүйн их, дээд сургуулийн багш нар, прокурор, өмгөөлөгч, нотариатч, шүүгчид, төрийн байгууллагын ажилтнууд, аж ахуйн нэгж, байгууллагын хуулийн зөвлөхүүд байгаа аж.
Шүүхийн Мэргэшлийн хороо нэр дэвшигчдээс 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шалгалт авах юм байна.
Дашрамд дурдахад Шүүхийн тухай багц хуулиудыг ирэх 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхлэх бөгөөд Дээд шүүх шинэ хуульд заасны дагуу 25 шүүгчтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.