Монголын ширээнийн тенниснийн холбооны оюутны шигшээ багийн тамирчид
өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын Оюутны аварга шалгаруулах 30 дахь
удаагийн тэмцээнд амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Энэ
тэмцээнд 64 багийн 400 гаруй тамирчин 16 хэсэгт хуваагдан хасагдах
журмаар тоглосон. Тэмцээний ганцаарчилсан төрөлд ОУХМ Э.Лхагвасүрэн
БНСУ-ын шилдэг тамирчин Ли Сан Монд 3:2-ын харьцаагаар хожигдож энэ
тэмцээний мөнгөн медалийг хүртсэн.

Монголын ширээнийн тенниснийн холбооны оюутны шигшээ багийн тамирчид өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын Оюутны аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Энэ тэмцээнд 64 багийн 400 гаруй тамирчин 16 хэсэгт хуваагдан хасагдах журмаар тоглосон. Тэмцээний ганцаарчилсан төрөлд ОУХМ Э.Лхагвасүрэн БНСУ-ын шилдэг тамирчин Ли Сан Монд 3:2-ын харьцаагаар хожигдож энэ тэмцээний мөнгөн медалийг хүртсэн.
Bанай тамирчдын хоёр дахь аркетыг авч тоглосон спортын дэд мастер Л.Билэгт хүрэл медалийн төлөө өрсөлдөж ялсанаар медалийн буухиаг үргэлжлүүлсэн байна. Уламжлал ёсоор тэмцээний сүүлийн өдөр багийн тэмцээн болоход, Монголын оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан Э.Лхагвасүрэн, Л.Билэгт, Г.Мөнхжин, Б.Буянбат нар БНСУ-ын багийг 3:4-ийн харьцаагаар илүүрхэн цомын аварга болсон байна.
Ийнхүү Азийн оюутны бүсийн аварга болсон манай тамирчид ирэх зургаадугаар сард ОХУ-ын Казань хотноо зохиогдох Дэлхийн Оюутны универсиад наадамд оролцох эрхтэй боллоо.